MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.ГАНТӨМӨР САЙД ОЮУТНУУДАД "ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ ИРГЭН БОЛОХОД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ" ГЭДГИЙГ ЗАХИЛАА

    Л.ГАНТӨМӨР САЙД ОЮУТНУУДАД "ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ ИРГЭН БОЛОХОД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ" ГЭДГИЙГ ЗАХИЛАА

    2014-01-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинэчлэлийн засгийн газар Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг их сургуульд  өндөр оноотой  элсч буй оюутнуудад 70-100 хувийн тэтгэлэг олгосон.

    Үүний үр дүнд  2012-2013 оны хичээлийн жилд нийт элсэгчдийн ЭЕШ-ийн онооны дундаж 568 байсан бол энэ хичээлийн жилд 608 болж өссөн байна. Түүнчлэн бага анги, математик, байгалийн ухааны багшийн мэргэжлээр элсэгчдийн ЭЕШ-ийн оноо эрс өссөн бөгөөд математик, байгалийн ухааны  багшийн мэргэжлээр элсэгчдийн дунд эрэгтэй оюутны эзлэх хувь нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилд МУБИС-д өндөр оноотой элсч тэтгэлэг авсан  923 оюутан  суралцаж байна. 
          Эдгээр оюутнуудтай БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл "Багш болохыг мөрөөдөж, хүсч энэ сургуульд элссэн" гэдгээ илэрхийлээд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү сайн бүрдүүлж өгөхийг сайдаас хүссэн юм. Тухайлбал МУБИС-ийн салбар сургуулиуд биеийн тамирын заал дутмаг байгааг шийдэж өгөхийг, гадаад хэл, ялангуяа англи, орос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа, мөн номын сангийн үйлчилгээг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  Энэ үеэр нэгдүгээр дамжааны оюутан Энх-Учрал "Дөрөвдүгээр ангид байхаасаа л багш болохыг мөрөөдөж одоо мөрөөдлөө биелүүлэхээр тус сургуульд сурч байгаадаа баяртай байна" гээд өөрийн боловсруулсан сургалтын хөтөлбөртэй танилцахыг сайдаас хүссэн юм.  Тэрбээр Электрон жаал гэгддэг Энхпүрэвийн шавь бөгөөд багшийнхаа замналаар одоо хичээлийнхээ  хажуугаар ЕБС-ийн хоёр  хүүхдэд гэрээр хичээл заадаг байна. Ингэх явцдаа  сургалтын  шинэ хөтөлбөрийн санаа олжээ.     
    Л.Гантөмөр  сайд  оюутнуудын хүсэлтийг сонссоны дараа тэдэнтэй зөвхөн хичээл сурлагын талаар бус өөрийн амьдралын тушлага, залуу хүнд тохиолдож болох бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах тухай сонирхолтой лекц уншсан юм.    
    Хамгийн гол нь "Хүн өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодол, өнгө төрхтэй, шийдвэр гаргаж чаддаг иргэн болоход суралцах хэрэгтэй" гэдгийг сайд  онцлоод "Цаашдаа их сургуульд худлаа дүн тавихгүй, шаардлага хангасан оюутан төгсдөг болно. Та бүхний хувьд багш болох чин хүсэлтэй өндөр оноотойгоор энэ сургуульд орж ирсэн учраас ихэнх нь багшийнхаа ажлыг тууштай хийгээрээ. Та нарыг сайн багш болж гарахад танай сургууль болоод Боловсрол, шинжлэх ухааны яам бүрэн анхаарч ажиллана. Харин сайн багш болж төгсчихөөд битгий урваарай. Та нар бол бидний илгээсэн ирээдүйн  элчин сайдууд юм шүү" хэмээлээ.  
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!