MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

    БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

    2014-01-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд 

    тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ.
    Сургуулиуд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БШУЯ-нд ирүүлнэ.Тэтгэлэгт сургалтад хамрагдах иргэд нь ЕБС-д физик, хими, математикийн хичээл үзэж, амжилттай дүнтэй төгссөн байх ёстой.
    Магистрын сургалтад бакалавр зэрэгтэй, докторын сургалтад магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй бөгөөд дипломын голч дүн 3.0 ба түүнээс дээш байна. 2014 оны 1 дүгээр сарын 18, 19-ны өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийн Төв байрны 219 дугаар өрөөнд бүртгэх бөгөөд бүртгүүлэгч нь иргэний үнэмлэх болон бакалавр/ магистрын диплом, дүнгийн жагсаалтыг эх хувийг хуулбарын хамт, мөн ажил байдлын тодорхойлолт авч ирнэ. Шалгалтын хураамж 10000 төгрөг болно.
    Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 80 хүн ярилцлагад орох ба ярилцлагын дүнд 40 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.    
    Нийт тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэлний, бакалавр, магистрын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтад ороход иргэний үнэмлэх шалгана.
    Энэтхэгийн их, дээд сургуулийн сургалт англи хэл дээр явагдах учир тэтгэлэгт хамрагдагчдын англи хэлний мэдлэг сайн байх шаардлагатай. Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгч, хангалттай оноо /TOEFL 550, IELTS 5.0/ авсан иргэдийг англи хэлний шалгалтаас чөлөөлнө.        
    Англи хэлний болон мэргэжлийн шалгалтыг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээс хамаарч мэргэжлийн шалгалтыг "математик" эсвэл "хими"-ийн аль нэгээр өгнө. 
     Шалгалтын дүнг 2014 оны 1 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт гаргана. Хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсаан хамгийн өндөр оноо авсан 80 хүнийг ярилцлагад оруулна. Ярилцлагыг Элчин сайдын яамнаас 2014 оны 2 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах ба ярилцлага англи хэл дээр явагдана.
    Элчин сайдын яам ярилцлагад тэнцсэн 40 хүнийг Энэтхэгийн их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид Элчин сайдын яаманд хандан Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой.    
    Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүст Энэтхэгийн Засгийн газраас сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно.Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.   
           
    МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
    ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
    Гадаадад суралцах тухай бусад мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!