MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ШИНЖЛЭХ УХААНЫХАН ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ЯРИА ӨРНҮҮЛЖ, ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

    ШИНЖЛЭХ УХААНЫХАН ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ЯРИА ӨРНҮҮЛЖ, ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

    2014-01-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинжлэх ухааны ажилтны баярын  өдөр  өчигдөр тохиолоо. Энэ өдрийг угтаж Боловсрол, шинжлэх ухааны яам болон Шинжлэх ухааны академи хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож,  залуу эрдэмтэн судлаачдыг шагнаж урамшуулсан юм. 

    Өмнө нь энэ өдрийг тус салбарынхан тэмдэглэдэг байсан ч "Өнөөдрийнх шиг шинэчлэл үнэртсэн өнгө аястай болж байсангүй. Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд эрдэмтдийн унтаа байдлыг арилгаж, хийж бүтээх эрмэлзлээр эрэлсэн эрдэм шинжилгээний бага хурал болж байна" гэж эрдэмтэд хэлж байв. Тэдний ярьж буйгаар бол "Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр томилогдсон цагаасаа хойш боловсролын салбар руугаа түлхүү харж, ажиллаж байсан. Одоо шинжлэх ухааны салбар руугаа анхаарал хандуулж байна. Ирэх жил эрдэмтэн судлаач нарт цаашлаад шинжлэх ухааны салбарт багагүй зүйл хийж эхлэх гэж байгаа юм байна. Энэ нь эрдэмтэн бидэнд хийж бүтээх урмыг өглөө. Эрдэмтэд зөвхөн судалгаа хийх бус томоохон нээлт, бүтээл дээр ажиллах боломжийг төрөөс анхаарвал талархаж хүлээж авна, хичээх ч болно" гэж  шинжлэх ухааны тулгамдсан асуудлууд, шинэчлэлийн бодлого ярих үеэрээ  зарим эрдэмтэд хэлж байв. Эрдэм шинжилгээний бага хурлын нэг онцлого нь  гадаадад магистрантур, докторантурт суралцаж байгаа монгол залуу судлаачид оролцсон нь анхаарал татаж байв. 
    Хурлын үеэр Л.Гантөмөр  хэлэхдээ "...Монголын шинжлэх ухаанд ололт, амжилт, бахархах үйлс маш их байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй, үгүйсгэж бүр ч чадахгүй ээ. Гэхдээ бид шинжлэх ухааны өнөөгийн нөхцөл байдал амаргүй, төвөгтэй байгаа бодит байдлаас зугтаж чадахгүй ээ. Байгаа асуудлаа байгаагаар нь хэлэлцэж, асуудлаа шийдэх нь чухал байна. Шинжлэх ухааныг тойрсон ямар асуудлууд өрнөж байна вэ? Шинжлэх ухаанд гарц нь нээгдээгүй мухардалд байгаа тулгамдсан асуудал юу байна вэ? Шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааныхан маань юу гэж үзэж байна вэ? Эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны салбарыхан төр засаг, шинжлэх ухаанд итгэхгүй байна, санхүүжилт хүрэлцэхгүй байна, лаборатори алга, хөрөнгө оруулалт байхгүй, цалин орлого хүрэхгүй байна, чадварлаг эрдэмтэд гадаад руу эсвэл хувийн хэвшил рүү яваад байна гэсэн асуудлыг олон жилийн турш ярьж байна. "Шинжлэх ухаан бол зөвхөн судална", "Шинжлэх ухаанд цаг хугацааны шалгуур байж болохгүй",  "Шинжлэх ухааны үр дүн хэзээ нэгэн цагт, магадгүй хэдэн арван жилийн дараа шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч болно" гэсэн хандлага, илэрхийлэл шинжлэх ухааны салбарыхнаас бас ихэд нийтлэг сонсогдож байна. Эдгээр илэрхийллээ "шинжлэх ухааны онцлог" гэж нэрлэнэ. Шинжлэх ухааны энэ "онцлог"-ийг ойлгохгүй байна, ойлгохгүй байгаагаас итгэхгүй байна, санхүүжилт дорвитой нэмэгдэхгүй байна, хөрөнгө оруулалт байхгүй, цалин бага байна, чадварлаг эрдэмтэдээ алдаж байна гэсэн асуудлууд үүсч байна гэх. Бид зөвхөн судалгаа хийдэг шинжлэх ухааны супервишнтэйгээ хэвээрээ байна. Бидний бодит байдал ч гэсэн төрийн жаахан мөнгөөр зөвхөн судалгаа хийдэг ажлаар хязгаарлагдсан хэвээрээ байна.                        
    Бид өөрсдөө судалгааныхаа чиглэлийг гаргаад, түүнийхээ үр дүнг ийм зүйлд хэрэгтэй гэж өөрсдөө үнэ цэнээ тодорхойлоод, хийсэн судалгааны үр дүнгээ тайлан гэж ойлгоод, цаасан тайлангаа өгч, авалцаад ажлаа дуусгавар болгож бие биенээ хуурч, аргалсаар байх уу?  
    Эзэнгүй, амьгүй захиалгат ажил, хэрэглэгчгүй судалгааны чанар, үр дүнг хэн хэмжих вэ? Ийм байдлаар бид цаашаа явж чадах уу? Ийм нөхцөл байдлаа хэвээр нь хадгалаад, гарц нь нээгдээгүй мухардлаа бид шийдэж чадах уу? Шинжлэх ухаанд хандах хандлага, шинжлэх ухааны тухай суурь зарчим болсон супервишнээ өнөөгийн үүсэн бий болсон бодитой хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлж өөрчлөх шаардлага бидний өмнө тулгараад байна...  хэмээсэн юм. Түүний  энэ мэтээр тавьсан илэн далангүй илтгэлийг эрдэмтэд дэмжиж буйгаа ч илэрхийлсэн билээ. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин ч шинжлэх ухааны салбарт шинэчлэл хэрэгтэй гэдэг асуудалд сайдтай санал нэгтэй байгаагаа илэрхийлж дэмжиж ажиллахаа хэлсэн юм. 
                       
    Өөрчлөлт шинэчлэл, шүүмжлэл  алдаа оноо гарцаа хайсан эрдэм шинжилгээний бага хурлыг дагасан шагналын хур бууж, шилдэг бүтээл, шинэ нээлтийн эзэд тодорсоныг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тухайлбал  Монгол хэл, Монголын утга зохиол болон дорно дахины, түүний дотор төвд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан  эрдэмтдийг академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналаар гурван жилд нэг удаа шагнаж урамшуулдаг. Энэ шагналыг Шинжлэх ухааны академийн  Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрхлэгч, шинжлэх ухааны доктор Б.Катуу, БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэстний их сургуулийн профессор, доктор Н.Хишигтогтох нар хүртэв. Мөн академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналаар Шинжлэх ухааны академийн Информатикийн хүрээлэнгийн захирал доктор, профессор, Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Ганзориг, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Монхимо" ХХК-ны захирал, доктор М.Ариунаа нарыг шагналаа.
    Мөн Шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр Д.Туул, И.Болормаа, М.Мөнхбат, Д.Дорж, П.Энхтуяа нар энгэрээ мялаав. Мөн жил бүрийн энэ өдөр  тус салбарынхан  шинжлэх ухааны оны шилдэг бүтээлээ шалгаруулдаг уламжлалтай.  Шилдэг бүтээлийн тэргүүн байрыг "Дундажууд агуулсан Гильберт төрлийн  тэнцэтгэл биш ба операторын спектрын судалгаа" бүтээлээрээ Монгол Улсын их сургуулийн багш доктор В.Адъяасүрэн, Ц.Батболд нар авлаа. Хоёрдугаар байрт "Монгол хонины ноосны ноолуурыг ялгах технологи" бүтээлээрээ Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг, "Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах технологи"-оороо Эрүүл мэндийн их сургуулийн багш, доктор О.Сэргэлэн ахлагчтай Элэг  шилжүүлэн суулгах үндэсний баг  тус тус хүртжээ. Удаад нь  "Соргүй согооврын тамир сорт","Эрдэм судлалын бүтээлийн дээжис-7 боть"," Монгол орны шувууны фото лавлах" Монгол Улсын шилжилтийн үеийн эдийн засгийн математик шинжилгээ"," Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дулаалгын материал" гэх  мэт  бүтээлүүд  шилдэгээр шалгарчээ. Түүнчлэн  Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грантыг шинжлэх ухааны зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаач хүртсэн юм. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!