MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

    МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

    2014-01-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 18-22-ны өдрүүдэд  Япон Улсад ажлын айлчлал хийлээ.

       Айлчлалын хүрээнд  тэрээр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны сайд Х.Шимомура, Гадаад хэргийн дэд сайд Ж.Ихара, Парламент дахь эрх баригч Либерал Ардчилсан намын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
        Уулзалтын үеэр талууд  Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан "Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр" нь хоёр орны харилцаанд ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг тусгаснаараа  ач холбогдолтой болохыг тэмдэглэж, уг хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж ажиллах, улмаар Стратегийн түншлэлийг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.
          Л.Гантөмөр  сайд Монгол улсын цаашдын тогвортой хөгжилд техник, технологи, байгалийн ухаан, нарийн мэргэжлийн боловсон хүчин чухал ач холбогдолтой болохыг  уулзалтын үеэр онцолж, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан сурагчдыг Японы шилдэг их, дээд сургуульд суралцуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн, Японы Үндэсний технологийн коллежуудийн институтийн /КОСЭН/-ийн туршлага, тогтолцоог Монголд нэвтрүүлэх, Монгол-Японы хамтарсан техник, технологийн сургуулийг байгуулж ажиллах эрмэлзэлтэй болохыг тэмдэглэв. 
    Мөн талууд шинжлэх ухааны салбар дахь хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, их дээд сургуулиуд хоорондын харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид мөн Японы судалгааны "РИКЭН" хүрээлэн болон Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, /ЖАЙКА/, Токиогийн их сургуулийн удирдлагатай  уулзаж, "Монгол судлалын төв" байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургууль, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Боловсрол  ба  хүний хөгжлийн сургууль хоорондын хамтын ажиллагааны "Cанамж бичиг"-т гарын үсэг зурах ёслол боллоо.
             Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Японы Нийгата муж, Нагаока хотод ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 41 жилийн ойн хүрээнд Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ц.Кимүра "Алтан гадас" одон, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Хасэгава  "Найрамдал" медалиар шагнуулсаныг гардуулж өглөө.  Түүнчлэн, Нийгата мужийн захирагч Х.Изүмида, Нагаока хотын дарга Т.Мори нартай уулзаж, Нийгатагийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, Нагаокагийн Анагаах ухааны их сургуулиар зочлосноор энэ удаагийн айлчлал өндөрлөж байна.            
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!