MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » СУМАНДАА Л "ШАНГРИЛА"

    СУМАНДАА Л "ШАНГРИЛА"

    2014-01-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Аль хориод онд Баянзүрх уулын хошууны тэнхимийн сургууль гэж гурван эсгий гэртэй байгуулагдах үеэсээ л өөрийн гэсэн зориулалтын байргүй явж ирсэн Хэнтийн Цэнхэрмандал сумын сургуулийнхан шинэ байртай болжээ.

    Өмнө нь шорон байсан байшинд хүртэл хичээллэж байж. Хонгилын давхартаа  гэхэд л төмөр хаалга энэ тэр нь яг тэр хэвээрээ  эвгүйдүү орчинд хүүхдүүд хичээл номоо хийдэг байсан гэнэ. Галч дээрээ ороод гарахын хооронд хувцас нь авах юмгүй хөө тортог болдог байсан гэж сургуулийн захирал нь хуучлахыг бодоход нэлээд хэцүүхэн орчин байсан нь илт. 
    Сумын сургуулийнхан саяхныг хүртэл хуучин уурхайн захиргаа байсан дан байшинд бужигнацгааж байгаад энэ долоо хоногоос будаг нь ханхалсан байрандаа ирээд байгаа нь энэ. Цэнхэрмандалын багачууд шинэ шинэдээ бүр  орчин үеийн стандартад нийцсэн жишиг сургуультай болоод авч. Яамнаас гурван жилийн өмнө нэг хүүхдэд төчнөөн метр квадрат гэх мэтээр орчин үеийн сургуулийн стандартыг тогтоосон аж. Тэр дагуу нь баригдсан 320 хүүхдийн анхны стандарт сургууль гэнэ. Цэнхэрмандал гэж баруун дээд талдаа дүнзэн голдуу хорь  байшинтай, зүүн талдаа гэр хороололтой жижигхэн сум юм. 

    Баруун талд  нь харагдах дүнзэн байшингуудыг дөчөөд онд Волосовын армийнхан барьж байж. Хоёрдугаар дайны үед Германы талд армиараа урваад дараа нь шийтгэлээ хүлээсэн Волосовын арми Цэнхэрмандалд ажиллаж байжээ. Оросууд урвасан генералын  удирдлагад байсан цэргүүдийг ийш тийш хүнд ажилд цөлж, амийг нь хөнөөсөн  гэдгийг уншигчид андахгүй. Түүний цэргүүд манайд Дорнодын ураны орд дээр ажиллаж байсан түүх бий. Финляндад боловсруулсан царс модоор барьсан энэ байшинг нураахаар мод нь дөнгөж өчигдөрхөн юм шиг шинээрээ байдаг гэж сумынхан  ярьж байсан. 

    Гурван жилийн өмнө Жаргалтхаан сумынхаа баг болох  дээрээ тулж байсан ч иргэд нь долоон зуугаар нэмэгдсэн гэх шалтгаанаар сум хэвээрээ үлдсэн гэнэ. Шинэ сургууль сумын яг төв дунд сүндэрлэжээ. Шаргал өнгийн гурван давхар энэ байшинг Цэнхэрмандалын засаг дарга Л.Баатар  "Сумандаа байтугай  Хэнтийн сумдад байхгүй барилга болсон шүү. Манайх чинь захиргааны хоёр давхраасаа өөр том байшингүй сум" гэсээр биднийг угтав. 

    Тэр сумын иргэн Д.Сайнбаяр  бүр "Хотод чинь Шангрила гэж  мундаг барилга байдаг биз дээ. Энэ сургууль чинь манай сумын Шангрила байхгүй юу" гэж хошигноод авна лээ. Хүүхдүүд сургуулийнхаа нээлтэд оролцохоор аль хэдийн цуглажээ. Дөрөвдүгээр ангид сурдаг гэж өөрийгөө танилцуулсан Дагвадорж  "Эгч ээ, би сургуульдаа ороод үзчихсэн ш дээ. Угаалтуур нь аймаар гоё. Хотод л ийм том байшин байдаг байх" гэж ирээд ярьж гарав. Мань эр нээлт дуусангуут сургуульдаа орох гэж яарч байгаа нь илт. Байсгээд л сургуулийн  хаалга руу гүйж, багшаасаа сануулга авна.  Хажууханд нь зогсох наймдугаар ангийн Ж.Отгонням "Олон өрөөтэй юм билээ. Анги бүр арын  өрөөтэй нь гоё санагдсан" гэж ярив. Шинэ сургуулийн нээлтэд энэ сургуулийг 1925 онд байгуулагдах үед  сурч байсан хүн ч иржээ. 

    Анхны сурагчийг С.Баттөмөр гэдэг юм байна. Нас сүүдэр ер давсан ч яриа хөөрөө сайтай ануухан энэ өвөө сургуульдаа олон жил багшилсан гэнэ. "Манай сургууль чинь сумын төвийн адагт гурван эсгий гэртэй анх нээгдэж байлаа. Гучаад сурагчтай. Ангийнхаа даргын нэрийг санадаггүй ээ. Гурван багшийгаа бол тод санаж байна.  Туваан, Жадамба, нэг нь хэн билээ, аа тийм цоохор Нацаг. Өвөө нь ардын гэгээрлийн тэргүүний ажилтан хүн" гэж хуучлав. Төгссөн, ажиллаж байсан сургууль нь шинэ байртай болсонд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Нээлт дуустал шавьтайгаа энэ тэрийг хүүрнэлдэн сургуульдаа хагас өдрийг өнгөрөөнө лээ. Яамнаас Цэнхэрмандалын сургуулийнханд  гал тогооны иж бүрэн тавилга, "Ямаха" хөгжим бэлэглэсэн. Арваадхан өрөөтэй байшинд байж байгаад 70 гаруй өрөөтэй том байранд нүүгээд ирсэн болохоор ширээ, сандал, шүүгээ, хичээлийн хэрэгсэл энэ тэрээс эхлээд хэрэгтэй юм их байгаа бололтой.  Цэнхэрмандалын сургуулийнхан  яамны бэлгийг алга ташин авна лээ. Захирал нь хотод орж ирэхдээ яамдын  акталсан оффис ширээ, сандлаас авчирсан гэж ярьж байсан. "Байртай болсон юм чинь тохижуулах хэцүү биш санагдаж байгаа шүү" гэж Д.Цэцэгмаа захирал ярьж байв.    Эдний сургууль  "Чингис хаан"-ы Жаргалсайхан, дуучин Эрдэнэбат, Ардын зураач Даваацэрэн, гавьяат жүжигчин Мажигсүрэн гээд алдартан олонтой юм билээ.       

    Хүүхдүүдийн урлагийн тоглолт, тууз хайчлах ёслолын дараа сургуулиар нь орлоо. Танхимуудын үүдэнд анги, бүлгийн нэрийг хадчихаж. Шинэ сургууль болохоор ширээ сандал дутмаг байгаа бололтой.  Өмнө нь хэрэглэж байсан ширээ, сандлаа зарим ангидаа байрлуулжээ. Анги бүр ардаа багшийн тусдаа өрөөтэй нь анхаарал татав.  Хичээлдээ бэлдэх, сурагчдынхаа дэвтрийг шалгах, хувцсаа солих  гээд юм юм л хийхэд боломжийн өрөө юм. Анги бүрийн хаалга барууны сургуулиуд шиг шилэн цонхтой аж. "Хүүхдүүдийн анхаарлыг сарниулахгүйгээр багш нарынхаа ажлыг хянахад аятайхан шийдэл болсон" гэж сургуулийн захирал Д.Цэцэгмаа ярьж байв. За тэгээд хоолны газар, спорт заал, урлагийн танхим гээд шинэ сургуульд байхгүй юм алга. Давхар бүрдээ ОО-той, зургаа настнуудад тусгайлан зориулсан ариун цэврийн өрөөтэй, үүдэндээ нэг сарын бичлэг хадгалах хяналтын камертай  юм билээ. Хүүхдүүдийг  ОО-ын ус татахаас төв газрын соёлд сургах шаардлагатай байгаа гэж багш нар ярьж байлаа.  Ингэж ярьсан нь цаанаа учиртай байж. Сургуулийн нээлт болдогийн өмнөх өдөр нэг хүү ариун цэврийн өрөөний угаалтуурын  усыг нээгээд орхичихож. Ариун цэврийн хэрэглээнд таван тонн ус нөөцөлсөн байсан нь нэг шөнийн дотор урсчихсан учраас багш нар "соёл" ярихаар шийджээ.  

    Сургуулийн барилгыг "ӨВМТХ" компани барьжээ. Энэ барилгыг цутгамал төмөр бетонон каракасаар барьсан гэнэ. Хоёр жилийн дотор 1.8 тэрбум төгрөгийн өртгөөр босгожээ. 150-180 жилийн эдэлгээ даахаар эд аж. Тус компанийн захирал Г.Хосбаяр "320 хүүхэдтэй сургууль дундаа стандарт хангасан анхны сургуулийг барьж ашиглалтад өгсөндөө сэтгэл дүүрэн байна. Хөрөнгө санхүүгийн удаашралтай, материалын үнэ өссөн зэрэг саад байсан ч хугацаандаа барьж хүлээлгэж өгсөн. Одоо  Батноров суманд 150 хүүхдийн дотуур байр, Норовлин суманд яг үүнтэй адил 320 хүүхдийн сургууль барьж байгаа. 

    Ирэх жил ашиглалтад орно" гэж ярив. Тэр долоон жилийн өмнөөс барилгын компаниа байгуулж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн арваад барилга барьжээ. Г.Хосбаяраас  барилгын бизнес эрхлэхэд ямар бэрхшээл байгааг лавлахад "Хөрөнгө мөнгийг нь бүтнээр нь шийдээд өгвөл ийм барилгыг хоёр биш нэг жилийн дотор л барьчих боломжтой. Богино хугацаанд барих хэрээр цаг хугацаа, мөнгө хэмнэнэ шүү дээ. Жишээ нь энэ сургуулийн  санхүүжилтийг он дамжуулаад хоёр хуваагаад өгчихөж байгаа юм. Уг нь нэг дор өгчихвөл хугацаа алдахгүй. Бас бизнес талаасаа ч ашигтай хувилбар" хэмээн ярилаа. 

    Сургуулийн байргүй сум улсын хэмжээнд нэлээд байгаа юм билээ. 1100 сургууль, цэцэрлэг, дотуур байр барих хэрэгцээ байгаа гэж БШУЯ-ны барилга захиалагчийн ажлын албаны дарга О.Мөнхбаяр  ярьж байсан.  

    "Одоо сургуультай болчихсон юм чинь манай сум баг болно гэж л байхгүй. Тэгээд ч уул уурхай, аялал жуулчлал дажгүй хөгжиж байгаа.  Сая манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал Чингисийн цэргээ амраадаг байсан Хар зүрхний хөх нуурыг орон нутгийн  хамгаалалтад авсан"  гэж сумын Засаг дарга ярьж байв. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!