Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрийн сургалтад сургахаар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр Чевнингийн тэтгэлгийг олгодог билээ.
1992 оноос хойш олгож буй энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулдаг.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2013 оны нэгдүгээр сард ИБУИНВУ-ын Лондон хотод Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэр энэхүү тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Их Британийн холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн юм.
Уг уулзалтын мөрөөр талууд санал солилцсоны дүнд, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг нар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын "Чевнингийн сангийн Хамтарсан тэтгэлэг байгуулах тухай Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг Британийн их, дээд сургуулийн магистрын сургалтад хоёр талын хамтарсан тэтгэлгээр суралцуулах юм. Тухайн жилд суралцах оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлох юм.