MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХАЛУУН УСТАЙ ДОТРОО 00-ТОЙ ЦЭЦЭРЛЭГ ХӨДӨӨД БАРЬЖ ӨГЧ БАЙГААД ИРГЭД БАЯРТАЙ БАЙНА

    ХАЛУУН УСТАЙ ДОТРОО 00-ТОЙ ЦЭЦЭРЛЭГ ХӨДӨӨД БАРЬЖ ӨГЧ БАЙГААД ИРГЭД БАЯРТАЙ БАЙНА

    2014-01-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    БШУ-ны яам энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай нийт 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
     Ирэх арваннэгдүгээр сард 20 орчим барилга ашиглалтад оруулснаар нийт өгөх ёстой барилгынхаа 90 хувийг  ондоо багтааж ашиглалтад өгөх боломж бүрдэж байгаа юм байна. 
    БШУ-ны яамны барилга захиалагчийн албаныхан өнгөрсөн өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад ажиллаж нийтдээ таван барилга хүлээлгэн өгсөн юм. 
    Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн  Жавхлант, Алтанбулаг, Булганы Орхон сумдад тус бүр 75 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг нээгдлээ. Орчин үеийн өнгө дизайн хослосон стандартын барилгатай болсондоо  багш хүүхдүүд төдийгүй орон нутгийн иргэд баяртай байна.  
    Алтанбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч н.Болормаа  "1970 онд ЗХУ-ын тусламжтайгаар хоёр бүлгийн  зохион байгууллалттайгаар байгуулагдсан цэцэрлэгт  өдгөө 150 гаруй хүүхэд сурч  байна. Харин өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаад  есдүгээр  сарын 1-нээс хүүхдээ хүлээж аваад байна. Хүүхдийн сурч хүмүүжих, багш ажилчдын ажиллах орчин нөхцөл бүрдсэн  энэхүү цэцэрлэг нь хүүхэд  багачууд тэдний эцэг, эх, нийт багш ажилчид бидний нэгээхэн хүсэл мөрөөдөл байсан. Мөрөөдөл биелэсэнд  баяртай байна" гэсэн юм. Тус цэцэрлэгт хамран сургах тойргийн 240 гаруй хүүхэд байдаг. Үүнээс  194 хүүхдийг  өдгөө  хамруулаад  байгаа юм. Үлдсэн нь алслагдсан багийн хүүхдүүд бөгөөд тэднийг   зун 6-7 сард хувилбарт сургалтаар гэр цэцэрлэгт  хамруулдаг байна.  
    Харин Жавхлант сумын хувьд 2000 гаруй хүн амтай. Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 орчим хүүхэд байдаг. 1976 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа сумын  цэцэрлэг саяхныг хүртэл түрээсийн байр,  сургуулийн дотуур байрны булан дамжин өөрийн гэсэн байргүйгээр  сургалт хүмүүжлийн ажлаа  явуулж иржээ. Энэ хичээлийн жилд стандартын  шинэ цэцэрлэгтэй болсноор  хүүхдүүд нэг ангид олноороо шахалдахгүй, гадаа гарч бие засахгүй  ангидаа ариун цэврийн өрөөтэй тохилог орчинд сурч хүмүүжих боломж нээгдэж байгаа юм.  900 метр квадрат 75 хүүхдийн багтаамжтай Жавхлант сумын цэцэрлэгийг   550 сая төгрөгөөр барьжээ.  Шинээр ашиглалтад орж буй тус  цэцэрлэгт  3 бүлгийн  110 хүүхэд хүлээж авч байна. 
     Жавхлант сумын засаг дарга С.Нямсүрэн "Сумын өнгө төрхийг чимсэн ийм сайхан барилга баригдсанд туйлын баяртай байна. Цаашдаа энэ цэцэрлэгийн үлгэрээр сумандаа бүтээн байгуулалтын ажил  хийхээр төлөвлөж байна. Энэ бол яах аргагүй шинэчлэл. Хуучин зүгээр л барилга босгоод орхидог байсан бол одоо хүний  ажиллаж амьдрах орчин  бүрдсэн,  тог цахилгаантай, худаг устай,  халуун устай, дотроо 00-той барилга  барьж өгсөн нь олон түмний эрэлт,  хүсэлттэй нийцэж байгаа юм" гэж байлаа.  
    Дээрх хоёр цэцэрлэг есдүгээр сарын 1-ээс  шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Булган аймгийн Орхон сумын багачууд өнгөрсөн баасан гаригт шинэ байрандаа нүүж орсон юм. Гадаа бие засах өрөөтэй хувинд нүүр гараа угаадаг байсан багачууд орчин үеийн шийдэл бүхий суултуурт бие засаж, халуун устай тосгуурт гар нүүрээ анх удаа угаах нь их л тааламжтай байгаа бололтой "Эндээс  ус гоожиж байна,  багшаа" хэмээн шулганалдаж бас суултуур дээр буруу хараад суучихсан  ариун цэврийн өрөөнөөс гарахгүй хэмээн  багш нараа сандаргаж байв. 
    Харин Төв аймгийн Жаргалант сумын сургууль шинэ дотуур байртай боллоо. Тус сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд 1100 орчим  хүүхэд суралцаж байна. Эдгээрээс  дотуур байранд  150  орчим хүүхэд амьдарч байна. Одоогийн ашиглагдаж байгаа дотуур байр нь 1964 онд  52 ортойгоор ашиглалтад  орж байжээ. 50 ортой шинэ дотуур байрны талаар сургуулийн захирал П.Дэндэв "Богино хугацаанд чанартай тохилог, орчин үеийн шийдлээр баригдсан байртай болсонд баяртай байна. Шинэ байранд  6 настай хүүхдийн болоод  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдрах орчин  нөхцөлд тохирсон ариун цэврийн өрөө тусгайлан тохьжуулж өгсөн нь одоо цагийн шаардлагад нийцсэн зөв ажил болсон.  Үүнээс гадна эцэг, эх ирээд  хүүхэдтэй уулзах  уулзалтын өрөөтэй, хүүхэд хөгжих танхимтай  боллоо. Хэдийгээр шинэ сайхан барилгатай болсон ч 6000 орчим хүн амтай манай сумын хувьд хуучин дотуур байраа сэргээн засварлаж  дахин ашиглах хүсэлтэй байна" гэж байлаа.  50 ортой дотуур  байр  625 сая төгрөгөөр баригджээ.  
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  баригдаж буй зарим барилга хугацаандаа ашиглалтад орохгүй,  ихэнх нь төсөвт өртгөө нэмдэг  гэсэн хэл ам тасардаггүй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн спорт  цогцолборын  хувьд хугацаанд нь өгч чадаагүй ч анх хэлсэн үнээрээ  барьж  дуусгана гэдгээ гүйцэтгэгч компанийнхан амлаж  байна.  Спортын гэсэн тодотголтой ч биеийн тамирын заалгүй тус сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлээ гадаа ордог байжээ. Ажил төлөвлөснөөрөө явсан бол хүүхдүүд  энэ жил биеийн тамирын танхимтай  болох байлаа. Шалтгаан нь газрын маргаанаас  болж цаг алдсан байна.  
    Алдрай бацхан хүүхдүүдийн сурч боловсрох орчин дутмаг гэсэн асуудлыг ийнхүү   шинэчлэлийн засгийн газар БШУЯ бага багаар  шийдвэрлэж  эхэлж байна. Энэ эрчээрээ  ирэх онуудад чамгүй олон барилга сүндэрлүүлж хүүхэд багачуудыг  өсч хүмүүжих орчноор дамжуулан  зөв хүн  болгон хүмүүжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Хүүхэд насны өсч торних хамгийн таатай орчин бол цэцэрлэг, сургууль юм. Тиймээс  өнөөдрийн  орчин нөхцлөөс  бидний ирээдүй шалтгаална. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!