Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүд "Монгол Улс, БНХАУ- ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг баталсан.
Үүнийг үндэслэн хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсны нэг нь "Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг" байлаа. Санамж бичигт манай талаас БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Хятадын талаас Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ван, Жиганнар гарын үсэг зурлаа.
Ингэснээрээ Монголд анхны шинжлэх ухааны парк байгуулж, хөгжүүлэхэд туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, оюутан болон эрдэм солилцоог дэмжих, хоёр талын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажил эрчимжиж байгаа юм байна.
Мөн айлчлалын хүрээнд тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Өмнөх жилүүдэд жилдээ 300 орчим оюутанг тэтгэлэгээр сургадаг байсан бол хэлэлцээр хийснээр ирэх таван жилд хятадын тал олон төрлийн сувгаар жил бүр 1000 орчим оюутанд тус улсын засгийн газрын тэтгэлэг олгохоор болжээ. Үүнээс бакалаврын зэрэг горилох оюутны тоог 200-аас доошгүй байлгахаар боллоо.