"Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи" сургалт үргэлжилж байна.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн багш, арга зүйч нарыг дээрх сургалтанд хамруулсан бол энэ долоо хоногт Нийслэлийн 5200 багшийг сургалтанд хамруулж байгаа юм.
Энэ үеэр багш нар хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг үг хэллэгээр хичээлийн хөтөлбөрөө бэлтгэх, сурагчдаар өөрсдийнхөө хичээлийг шалгуулах гэх зэрэг олон шинэлэг санааг сурснаа ярьж байлаа. Мөн Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сурагчдын тоо, анги танхимын хүрэлцээ хамаардаггүй юм байна гэдгийг онцолж байв.