Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг Монгол-Солонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын хоёрдугаар хуралдааны шийдвэрээр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн оролцогч солонгос багш нарыг хүлээн авч, уулзлаа.
Солонгос багш нар нийслэлийн ерөнхий боловсролын 7 сургууль (Эрдмийн өргөө, 93, 31, 25, 35, 116, 12 дугаар сургууль) болон хөдөө орон нутгийн 6 сургуульд (Төв, Дорноговь, Архангай, Хэнтий, Өвөрхангай, Орхон) 3 сар туслах багшаар ажиллана. Тэд манай хүүхдүүдэд өөрийн орны түүх, соёл, ёс заншилыг танилцуулахын хамтаар мэргэжил нэгт монгол багш нартайгаа хамтран ажиллаж, туршлага солилцох юм.