MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулган боллоо

    "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулган боллоо

    2014-01-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна.
    Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон юм. 

    "МонголУлсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийнбайдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаачдаар дээрх  асуудлыг  хэлэлцүүлэх, бусад орны бодлого, менежмент, шинжлэх ухааны паркын үйл ажиллагааны туршлагаас суралцах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж  байна. 
    Үндэсний чуулганд гадаадын 6 орны 20 гаруй зочид төлөөлөгчид уригдан ирж оролцож байна. Тухайлбал ЮНЕСКО-гийн Парис, бүс нутгийн байгалийн шинжлэх ухааны баг, ОХУ, Беларусийн Суурь судалгааны сангийн төлөөлөгчид, БНХАУ-ын шинжлэх ухааны баг, ХБНГУ-ын Хельмхольцийн Нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 
    Нийт 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгчид оролцож байгаагийн 70 орчим хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан,  үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байна. Түүнчлэн, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын төлөөлөл болсон яам, агентлагийн  болон аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл оролцож байна.
    Тус чуулганы хүрээнд 4 салбар хуралдаан болно. Салбар хуралдааны сэдвийн хүрээнд нийт 16 илтгэгчийн илтгэлийг сонсож, 25 эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид 4 үндсэн сэдвээр хэлэлцүүлэгт оролцож байна.  БШУ-ны сайд Л.Гантөмөр "Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого" сэвдээр чуулганы эхний илгэлийг тавьсан. 
    Үргэлжлээд  ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин "Технологи инновацийн хөгжилд суурь судалгааны гүйцэтгэх үүрэг, чиг хандлага" сэдвээр МУИС-ийн захирал А.Галтбаяр "Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг" сэдвээр тус тус илтгэл тавилаа. 
    Харин гадаадын зочид  төлөөлөгчдийг төлөөлж ЮНЕСКО-ийн байгалийн шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ёслан Нур "Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн бодлогын шинэчлэл"сэдвээр, ОХУ-ын суурь судалгааны сангийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Александр Шаров "ОХУ ба дэлхийн шинжлэх ухаан" сэдвээр, ЮНЕСКО-гийн Ази-Номхон Далайн Бүсийн Төвийн захирал Хюберт Гижцэн "Бидний хүсэн хүлээж буй ирээдүйг бүтээхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг-2015 оноос хойш"сэдвээр тус тус илтгэл тавьснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм. 
    Маргааш тус чуулган Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд   хоёр дахь өдрийн хуралдаанаар БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү "Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт" сэдвээр Сангийн яамны Төвсийн газрын мэргэжилтэн Г.Цэвээндорж, "Төсвийн бодлого" сэдвээр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн Ханс Тулструп "Судалгааны сайн орчин бий болгох, тогтвортой үйл ажиллагааг хангах" сэдвээр тус тус илтгэл үргэлжилнэ. 
    Энэ мэтчилэн чуулганаар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбооны асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх, олон улсын зөвлөхүүдээс  олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилт, бүтэц, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага судлах боломж олдох юм.
    Чуулганы төгсгөлд илтгэл, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм.
    Энэхүү чуулганыг зохион байгуулж буй энэ  цаг мөчтэй давхцан Шинжлэх ухаан, технологийн сан байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.  Эл  ойг угтсан ажлын хүрээнд "Шинжлэх ухаан-үйлдвэрлэл-2013"  үзэсгэлэн  маргааш  буюу 9-р сарын 6-ны 15:00 цагт Блю-Мон төвд болно.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!