MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ЭНЭХҮҮ УУЛЗАЛТ НЬ ТУЙЛЫН ЦАГ ҮЕЭЭ ОЛСОН АЛХАМ”

    “ЭНЭХҮҮ УУЛЗАЛТ НЬ ТУЙЛЫН ЦАГ ҮЕЭЭ ОЛСОН АЛХАМ”

    2013-11-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Монголын УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Улаанбаатарт болж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Төрийн ордноо үргэлжилж байна. Энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

    Тэрээр “Манай хамгийн дотны бөгөөд ойрын анд нөхөд болох Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрхэм төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Японы эмэгтэй парламентчид ирэхээр товлож байсан боловч хойшлуулшгүй чухал ажил гарсны улмаас ирж чадахгүй болсноо илэрхийлж, илгээлт ирүүлсэн байна.  Ийнхүү Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг манай бүсийн бүх орон, түүний дээр НҮБ, түүний системийн байгууллагууд дэмжиж байгаад бид сэтгэл хангалуун байна.

    Парламентын эмэгтэй гишүүд ээ,

    Манай гадаад бодлогын нэг чухал тэргүүлэх зорилт бол Зүүн хойд Азийн улс орнуудын хооронд энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох явдал юм. Бид манай 6 оронд тулгарч буй нийтлэг асуудлууд, бидний нийтлэг ашиг сонирхлын сэдвүүдээр яриа хэлцээ өрнүүлж, эдгээр асуудлаар хамтран ажиллавал бие биендээ харилцан туслаж, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж илүү их байх юм.

    Зүүн хойд Азийн 6 орон бүгд энх тайвныг бэхжүүлж, хөгжил дэвшилдээ амжилт олохын төлөө зүтгэж байна. НҮБ 2012 онд Монгол Улсын санаачилгаар санал нэгтэй баталсан «Ардчиллын боловсролын тухай» тогтоолдоо «Боловсрол нь ардчилсан институциудыг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы Хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхэд нэн чухал болохыг хүлээн зөвшөөрсөн» билээ.

    Иймд боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулах тухай сэдвээр та бүхэн зөвлөлдөх гэж байгаа нь туйлын цаг үеээ олсон алхам юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид энэ чиглэлээр нэгдэж ажиллахаар шийдвэл парламентын эмэгтэй гишүүд өөрсдийн хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьсон, бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахинаа анхдагч санаачилгын нэг болох юм.

    Эрхэм гишүүд ээ,

    Миний бие өнгөрсөн 9 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай Нью-Йорк хотноо уулзахдаа ардчиллын боловсролын асуудлаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлэх санал тавьсан билээ. Энэ саналыг ЮНЕСКО талархалтай хүлээн авч, «Ардчиллын боловсролоор дамжуулан, дэлхий иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих тухай» тогтоолыг 6 хоногийн өмнө санал нэгтэй баталлаа.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын дээрх 2 шийдвэр бол Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын хамтран ажиллах, ингэж хамтран ажиллахдаа НҮБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагаас дэмжлэг туслалцаа авах эрх зүйн үндэс болно гэж үзэж байна. Иймд боловсролоор дамжуулан, бүс нутагтаа энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахын төлөө та бүхний хүчин чармайлт олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж байгааг онцлон тэмдэглэе.

    Ноёд, хатагтай нар аа,

    Та бүхний авч хэлэлцэх гэж буй дараагийн чухал асуудал бол Эмэгтэйчүүдийн асуудлаархи дэлхий дахины бага хурлын үйл явцыг сэргээх тухай юм. 20 шахам жилийн өмнө Бээжинд хуралдсан 4 дүгээр бага хурлаас хойш дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх, хөгжлийг эрчимжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага улам их болсон билээ. Түүний дотор улс орнуудын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээ байнга нэмэгдсээр ирлээ. Бээжин хот 1995 оноос хойш танигдахааргүй болон цэцэглэн хөгжсөн боловч та бидний тэр үед ярьж байсан эмэгтэйчүүдийн асуудлууд одоо ч тулгамдсан хэвээр байна. Иймд Монгол Улс 2015 онд 5 дугаар бага хурлыг зарлан хуралдуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-муны санаачилгыг дэмжиж байна.

    Манай Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид энэ санаачилгыг хамтын хүчээр дэмжиж, НҮБ-ын гишүүн орнуудад мэдэгдвэл чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Мөн Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид дэмжлэгээ нэг удаа мэдэгдээд зогсолгүй, энэ чиглэлээр дэлхий нийтийн дэмжлэгийг дайчлах талаар тогтмол хамтран ажиллах сүлжээ, механизм бий болговол бүр чиг нэр хүндтэй хэрэг болох юм.

    Та бүхэн ийм хамтын ажиллагааны механизмын хэлбэр, зохион байгуулалтын талаар нухацтай ярилцана гэж итгэж байна. Хэрэв эмэгтэй парламентчид та бүхэн бидэнд даалгавал, зохион байгуулалтын хамтарсан дэмжлэг үзүүлэх талаар Зүүн хойд Азийн орнуудын Гадаад хэргийн яамдтай Монгол Улсын Гадаад харилцааны яам яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн байна.

    Эцэст нь, ийм санаачилга гаргасан Монгол УИХ-ын эмэгтэй гишүүд, тэдний урилгыг хүлээн авсан эрхэм зочид та бүхэнд талархлаа дахин дэвшүүлж, чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье” гэсэн байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!