Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон БШУЯ-ны Стратегийн
бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн боловсролын газрын
дарга Ц.Отгонбагана нар олон нийтэд нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа
тайлагнаж, энэ хичээлийн жилийн бэлтгэл, цаашид хийх ажлуудаа
танилцууллаа.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2013-2014 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн тухай
/2013 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/
Сургуулийн өмнөх боловсрол
2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 160201 төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцана. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өнгөрсөн онд 77.6 хувьтай байсан бол энэ хичээлийн жилийн эхний байдлаар 78.6 хувьд хүрнэ. Цэцэрлэгийн хамран сургалт өнгөрсөн хичээлийн жилд 64.0 хувьтай бол энэ хичээлийн жилд 66.0 хувьд хүрнэ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдэнэ. Төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160201 хүүхэд суралцана.
Ерөнхий боловсролын сургууль
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын сурагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид өнгөрсөн онд 48092 хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсэн суралцана. 1 дүгээр ангийн элсэлт 99,6 хувь буюу хүүхэд бүрийг 1 дүгээр ангид элсүүлэн сургана.
Дээд боловсрол
2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцана.
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамж
Сурах бичиг хэвлэн нийлүүлэлт
2013-2014 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэнэ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 359 822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцууллаа. Үүнээс:
- Бага ангийн 38 нэрийн 766 654 ширхэг сурах бичиг бүгд нийлүүлэгдсэн.
- Дунд, ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн 366 068 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан.
- Эцэг, эх нь сурах бичиг худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн нийт 227 100 ширхэг сурах бичгийг нийлүүлж дууссан.
Сурах бичгийн хүртээмж
Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдлаа. Сурах бичгийн хүртээмж өнгөрсөн оноос 21,2 хувиар нэмэгдэж 86,8 хувьд хүрлээ.
- Бага ангийн сурагч бүрбүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдана. Бага ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 100 хувь болно.
- Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн 1 хүүхэд хамрагдана.
- Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,8 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч 42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).
- Дунд, ахлах ангийн сурагчдын 13.2 хувь болох 34446 сурагч нь зах зээлээс сурах бичгээ худалдан авна. Сурах бичгийн зах зээлийн дундаж үнэ 2440 төгрөг байна.
2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 506 сургуулийн дунд, ахлах ангийн 122127 сурагч нийт 1 419 001 сурах бичгийг түрээсээр ашиглана.
Харин ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн үлдсэн 115 ерөнхий боловсролын сургуулийн (Нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн төвийн болон төвийн бүсийн зарим сумдын сургууль, энэ онд шинээр байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицей сургуулиуд) дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдан авна.
Сурах бичгийн үнэ:
Зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2440 төгрөг байгаа нь өнгөрсөн оноос 170 төгрөгөөр буурсан байна.
Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.
Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
2013 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлог
- Хичээл бүрийг багшийн номтой болгох ажлыг энэ жил эхлүүлсэн. Энэ жил шинээр зохиогдсон 6, 11 дүгээр ангийн сурах бичиг бүрийг багшийн номтой цогц байдлаар боловсруулж, хэвлэн нийлүүллээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөрүүлж, хүүхдэдтэй ажиллах цаг нэмэгдэн, сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой.
- Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн боловсролын чанарт анхаарч, оюуны хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн монгол хэл, математикийн сурах бичгийг анх удаа зохиож хэвлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдэж байна.
- Казак хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Ховд сумын сургуулиудын бага ангийн сурах бичгийг 3 жилийн өмнөөс эхлэн казак хэл рүү орчуулан хэрэглэж байна. Түүнчлэн Эх хэл /казак хэл/-ний сурах бичгийг зохиож, хэвлэн хэрэглэж байна.
- Шинээр зохиосон сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй нийцтэй, зөв бичих зүйн алдаагүй, ойлгомжтой байх, сурах бичгийн зохиомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх, хүүхэд бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн сонирхолтой арга зүй, технологийн дагуу зохиох, номын зохион бүтээлт, өнгө үзэмж сайтай байхад онцгой анхаарсан.
- Сурах бичгийн эдэлгээ, хэрэглээ даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд чанарын шаардлага хангасан цаасаар хэвлэн, оёж, наах технологийг нэвтрүүлээд байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн, ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын үүрэх ачааг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарч ажилласнаар нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт сурах бичгийн жин 1,5 кг-аас хэтрэхгүй байна.
Бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулна.
2013 онд шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч "Соёмбо принтинг" ХХК, "Бит пресс" ХХК, "Мөнхийн-Үсэг" ХХК, "Адмон принт" ХХК, "Сод пресс" ХХК, "Би Си Ай" ХХК, "Тэнгэрлэг-Үсэг" ХХК, "Сэлэнгэ пресс" ХХК, "Ном хур" ХХК, "Улаанбаатар принт" ХХК "Аз хур" ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байна.
Дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн тухай
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө.
Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас (пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц, зангиа) нийлүүлэгдэнэ.
Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулхад 10,000-24,000 төгрөгний илүү зөрүүтэй байна.
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт
(НӨТ тооцсон үнэ)
Бага ангийн 1,2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг 8 дугаар сарын 30 гэхэд, бага ангийн 4,5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байна.
8 дугаар сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.
Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байна. Үүнээс хоньний ноос самнахад 8, утас ээрхэд 6, даавуу үйлдвэрлэхэд 2, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна. Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд байна.
Барилга угсралт, засварын ажлын мэдээлэл
Нийт баригдаж байгаа барилга
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хэмжээнд 2013 онд нийт 289 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнд:
- 40164 суудалтай сургуулийн 87 барилга,
- 11155 ортой цэцэрлэгийн 107 барилга,
- 3710 ортой дотуур байрны 34 барилга,
- спорт заалны 31 барилга,
- их дээд сургуулийн 8 барилга,
- орон нутгийн Боловсролын газрын 2 барилга,
- шинжлэх ухааны байгууллагын 9,
- бусад төрлийн 11 барилга байна.
Бага, дунд боловсролын барилга
2013 онд 16308 хүүхдийн хүчин чадалтай 35 сургуулийн, 3300 хүүхдийн хүчин чадалтай 31 цэцэрлэгийн, 1210 ортой 12 дотуур байрны, 15 спорт заалны нийт 93 барилга ашиглалтад орно.
Ашиглалтад орсон барилга
Одоогийн байдлаар 375 ор бүхий 4 цэцэрлэг, 3620 суудал бүхий 10 сургууль, 225 ор бүхий 2 дотуур байр, 4 спорт заалны нийт 20 барилга ашиглалтад орсон. Үүнээс Улаанбаатар хотод 75 ор бүхий 1 цэцэрлэг, 1280 суудал бүхий 2 сургуулийн барилга ашиглалтад ороод байна.
2013 оны 9 дүгээр сард ашиглалтад орох барилга
Энэ 9 сард 650 ор бүхий 7 цэцэрлэгийн, 2280 суудал бүхий 5 сургуулийн, 3 спорт заалны нийт 15 барилга ашиглалтад орно.
2013 онд багтаж ашиглалтад орох барилга
Ондоо багтаж 10408 суудал бүхий 20 сургуулийн, 2275 ор бүхий 22 цэцэрлэгийн, 985 ор бүхий 10 дотуур байр, 8 спорт заалны 57 барилга ашиглалтад орно.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65% -тай байна.
2013 оноос 2014 онд үргэлжлэн баригдаж ашиглалтад орох барилга
Мөн 25296 суудал бүхий 52 сургууль, 7855 ор бүхий 74 цэцэрлэг, 2500 ор бүхий 22 дотуур байр, 16 спорт заалны нийт 164 барилгын барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд эдгээр барилгууд 2014 онд ашиглалтад орно.
Улаанбаатарт 2013 онд нэмэгдэх хүчин чадал
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 75 хүүхдийн хүчин чадалтай 1 цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн 100 хүүхдийн 1 цэцэрлэг 11 сард ашиглалтад орно.
Мөн Улаанбаатар хотод 1280 хүүхдийн хүчин чадалтай 2 сургууль ашилалтад орсон, 9 сард 1280 хүүхдийн хүчин чадалтай 2 сургуулийн өргөтгөл, ондоо багтаж 2880 хүүхдийн хүчин чадалтай 4 сургууль, 1 спорт заалны барилга ашиглалтад орно. Түүнчлэн 5 сургууль /4800 суудал/, 30 цэцэрлэг /4420 ор/, 1 дотуур байр /150 ор/, 3 спорт заалны барилга баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгууд 2014 онд ашиглалтад орно.
Дээд боловсролын барилга
Дээд боловсролын салбарт Архангай аймаг дахь Багшийн коллеж, Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа Ангаах ухааны коллеж, Дархан-Уул аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа сургуулийн барилга, Улаанбаатар хотод 1000 оюутны байр, ЭМШУИС-ийн 2-р байр, ХААИС-ийн хичээлийн 2-р байр, Багануур дүүрэгт их сургуулийн хотхоны дэд бүтэц гэсэн 8 барилга байгууламж баригдаж байна.
Шинжлэх ухааны барилга
Шинжлэх ухааны салбарт Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ аймгуудад газар хөдлөлтийг бүртгэх станцын барилга, Улаанбаатар хотод Мал эмнэлгийн хүрээлэн, Эрдэс баялаг, эрчим хүчний судалгааны төв, Биологийн идэвхтэй бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цэх, Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спортын танхимын цогцолбор, Сансар судлалын музейн планетарийн барилга, Сансар судлалын музейн дэлгэц суурилуулах гэсэн 9 барилгын ажил явагдаж байна.
Эдгээрээс Архангай аймаг дахь Багшийн коллеж, Дархан-Уул аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа сургуулийн барилга, Улаанбаатар дахь Сансар судлалын музейн планетарийн болон Сэлэнгэ аймаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцын барилга тус тус ашиглалтад ороод байна.
Барилга засварын ажил
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2013 онд 14,7 тэрбум төгрөгөөр боловсролын 176 их засварын ажил, шинжлэх ухааны 5 их засварын ажлыг хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 85 сургууль, 66 цэцэрлэг, 18 дотуур байр, 6 спорт заал, бусад 6 нийт 181 барилгад их засвар хийж байна.Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Улаанбаатар хотод 2013 онд 31 сургууль, 22 цэцэрлэгийн их засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 85 %-тай байна. Засварын ажлууд 2013 оны 8 дугаар сарын 25-нд дуусахаар гэрээ хийгдсэн болно.
Элсэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлжбуй зарим арга хэмжээ
Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээжмийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн 25 цэцэрлэгт 32 бүлгийг нэмж байгуулж цэцэрлэгийн хүчин чадлыг 1120-оор нэмэгдүүлсэн. Нийслэлд төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шаардлага хангаж байгаа цэцэрлэгүүдэд зөвшөөрөл олгоход шуурхай ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд төрийн бус өмчийн 166 цэцэрлэг ажиллаж байсан бол одоогийн байдлаар 62 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгож хүчин чадлыг 3580 хүүхдээр нэмэгдүүлээд байна.
Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын холбоотой хамтарч эрэлт ихтэй байдаг Шинэ монгол, Хобби, Орчлон, Шинэ үе зэрэг 19 сургуульд 1 дүгээр ангийн 20 бүлгийн 535 хүүхдийн нэмэлт элсэлтийг хийж байна.
Сургууль, цэцэрлэгийн хомсдлыг арилгаж, хүрэлцээг хэвийн болгох талаар нийслэлд 89 байршилд цэцэрлэг-бага сургуулийн цогцолцор барих шийдвэрийг Засгийн газраас энэ 7 дугаар сард гаргасан бөгөөд эдгээр цэцэрлэг-бага сургуулийн барилгыг барих ажлыг яаралтай эхлүүлхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж байна. Барилгын нөхцөл нь хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад нэн эрсдэлтэй, аюултай болсон Улаанбаатар хотын 38, 73, 32 дугаар сургууль, 26, 47, 57, 146, 10, 18 дугаар цэцэрлэгийн барилгыг нурааж, барих ажлыг энэ 9 сараас эхлүүлэх гэж байна.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөр
Их, дээд сургуулийн баклаврын сургалтын төлбөр дунджаар 13.0-16,7 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургуулиуд 13.0 хувиар МУИС 16.7 хувиар тус тус нэмэгдсэн.
ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дараах журам, чиглэл батлагдаад байна. Үүнд:1. Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам /сайдын А/293 тоот тушаал/
2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам /сайдын А/287 тоот тушаал/
3. Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам /сайдын А/305 тоот тушаал/
4. Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл болон ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үлгэрчилсэн чиглэл /сайдын А/299 тоот тушаал/
5. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам /сайдын А/309 тоот тушаал/.
Дээр дурьдсан эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулахдаа
- Багшийн бие даасан байдал
- Сургууль, цэцэрлэгийн бие даасан байдал
- Оролцоо, хамтын ажиллагаанд суурилах зарчмыг баримталсан болно.
Ийнхүү өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, өөрөө хөгжигч, бүтээлч зөв монгол хүүхдийг төлөвшүүлснээр гэр бүл, нийгмийн сайхан сайхан, хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ. Багш, ажилтны ажлыг үнэлэх дүгнэх, багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох, мэргэжил дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулах шинэ журмуудад багш, ажилтны өөрийн үнэлгээг суурь болгож өгч байгаа юм. Ингэснээр багш, ажилтанд итгэл өгч, хариуцлага хүлээх боломж бүрдүүлж байна.
Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам
Сургууль, цэцэрлэгийн багшийг үнэлэх журам нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд чиглэж байна.
Багшийн ажлыг нийт 46 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэж, урамшил, нэмэгдэл олгож байсан байдлыг өөрчлөн
- Суралцагчийн төлөвшил,
- хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт,
- багш хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлсэн байдал,
- боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж,
- эрүүл мэнд гэсэн 4 чиглэл, 12 шалгуур үзүүлэлтээр багшийн ажлын үр дүнг үнэлж, урамшил, нэмэгдэл авах боломжтой болж байна.
Хоёр. Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн тасралтгүй хөгжлийн чухал асуудлын дотор багшлах эрх, мэргэжлийн зэрэг, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа зүй ёсоор ордог. Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэг журмаар зохицуулна. Багшлах эрх авахыг мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаатай нь нягт холбож өгсөн. Тухайлбал, багш үндсэн сургалтад хамрагдсанаар багшлах эрх авах, сунгах боломжтой болж байна.
"Заах аргач багш", "Тэргүүлэх багш", "Зөвлөх багш" мэргэжлийн зэрэг авах шалгуур үзүүлэлт ньхүүхэд, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн байдал, хамтын үйл ажиллагаа, түүний үр дүн, ахиц, амжилт руу чиглэнэ.
Гурав. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам
Энэхүү журмын дагуу эхний таван жил ажиллаж буй багшийг жил тутам сургалтанд хамруулна. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь мэргэжил дээшлүүлэх үйлчилгээг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах зарчимдтулгуурлана.
Шинэчилсэн журмаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, дотуур байрны багш, номын санч, туслах багшийн мэргэжлийг үндсэн, төрөлжсөн болон ажлын байран дахь сургалтаар дээшлүүлэх юм.
Дөрөв. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам
Боловсролын чанарын чухал асуудлын нэг бол зүй ёсоор үнэлгээ байдаг. Өнөөдрийг хүртэл бид боловсролынхаа чанар, хүрсэн амжилт, гарч буй бэрхшээлээ бодитой үнэлээгүй ирсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг стандарт үнэлгээтэй хольж, сурагчдын сурлагын чанарыг тодорхойлж ирсэн.
Шинэчилсэн журмаар боловсролын чанарын үндэсний үнэлгээг 5, 9, 12 дугаар ангиудын хэмжээнд хийхийн зэрэгцээ 12 дугаар ангийн шалгалт нь элсэлтийн ерөнхий шалгалтын эхний үе шат болно.
Цаашид багш суралцагчдын мэдлэг, чадварын ахиц, хөгжлийг өөрийн арга зүй, суралцагчдын онцлог, сургалтын агуулгад тохируулан олон арга хэлбэрийг сонгон хэрэглэх, сургалтын явцын үнэлгээг үнэлэх, суралцагчийн суралцаж буй ангиас хамааран ялгавартай үнэлэх /I-III ангид эзэмшсэн мэдлэг, чадварыг ангилж, үгэн үнэлгээгээр, IV-V ангид суралцагчдын гүйцэтгэлийн хувиар, дунд ангид стандарт үнэлгээгээр, ахлах ангид стандарт үнэлгээг илүү нарийвчлан хэрэглэж, хувийг оноонд шилжүүлэн тооцох/, эцэг эх, асран хамгаалагчдад улирал бүр хүүхдийн сурлага, ахиц, амжилтын талаар мэдээлэл өгч байна.
Тав. Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл болон ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үлгэрчилсэн чиглэл
Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, албан хаагчдын ажлыг үнэлэхдээ ажилтны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэг, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлнэ. Ажилтны ажлын үр дүн нь улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болох юм.
Сургуулийн бие даасан байдал, менежментийг дэмжсэн байх зарчмыг баримтлан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургуулийн өөрийн онцлогт нийцсэн зорилгодоо хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах боломж бүрдэж байгаа юм.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Хичээлийн жил | 2012-2013 | 2013-2014 | Өөрчлөлт |
Сурах бичгийн хүртээмж | 57.6% | 88,8% | 23.4% |
Үнэ төлбөргүй сурах бичиг хэрэглэх | 40% | 40% | - |
Түрээсийн тогтолцоонд хамрагдах | 17.6% | 48.8% | 31.2% |
Зах зээлээс худалдан авах | 42.4% | 11.2% | -31.2% |
Зах зээлд борлуулах сурах бичгийн дундаж үнэ ₮ /багцаар/ | 2610 | 2440 | -170 |

Загварын төрөл | Бага анги | Дунд анги | Ахлах анги | ||||
эмэгтэй | эрэгтэй | эмэгтэй | эрэгтэй | эмэгтэй | эрэгтэй | ||
Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн) | 31000 | 42000 | 65000 | 70000 | 80000 | 85000 | |
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл | 41030 | 62856 | 76105 | 78991 | 98657 | 108905 | |
Үнийн зөрүү | төгрөгөөр | 10030 | 20856 | 11105 | 8991 | 18657 | 23905 |
хувиар | 32.3 | 49.6 | 17.0 | 12.8 | 23.3 | 28.1 |
Бага ангийн 1,2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг 8 дугаар сарын 30 гэхэд, бага ангийн 4,5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байна.
8 дугаар сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.
Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байна. Үүнээс хоньний ноос самнахад 8, утас ээрхэд 6, даавуу үйлдвэрлэхэд 2, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна. Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд байна.
Барилга угсралт, засварын ажлын мэдээлэл
Нийт баригдаж байгаа барилга
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хэмжээнд 2013 онд нийт 289 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнд:
- 40164 суудалтай сургуулийн 87 барилга,
- 11155 ортой цэцэрлэгийн 107 барилга,
- 3710 ортой дотуур байрны 34 барилга,
- спорт заалны 31 барилга,
- их дээд сургуулийн 8 барилга,
- орон нутгийн Боловсролын газрын 2 барилга,
- шинжлэх ухааны байгууллагын 9,
- бусад төрлийн 11 барилга байна.
Бага, дунд боловсролын барилга
2013 онд 16308 хүүхдийн хүчин чадалтай 35 сургуулийн, 3300 хүүхдийн хүчин чадалтай 31 цэцэрлэгийн, 1210 ортой 12 дотуур байрны, 15 спорт заалны нийт 93 барилга ашиглалтад орно.
Барилга | Нийт тоо | Үүнээс | |||||||
Одоо ашиглалтад ороод байгаа | Үүнээс Улаанбаатарт | 9 сард ашиглалтад орох | Үүнээс Улаанбаатарт | 2013 онд багтаж ашиглалтад орох | Үүнээс Улаанбаатарт | 2014 онд үргэлжлэн баригдаж ашиглалтад орох | Үүнээс Улаанбаатарт | ||
Цэцэрлэг | 107 | 4 | 1 | 7 | 22 | 1 | 52 | 30 | |
Сургууль | 87 | 10 | 2 | 5 | 2 | 20 | 4 | 74 | 5 |
Дотуур байр | 34 | 2 | 10 | 22 | 1 | ||||
Спорт заал | 31 | 4 | 3 | 8 | 1 | 16 | 3 | ||
Бүгд | 259 | 20 | 3 | 15 | 2 | 60 | 6 | 164 | 39 |