Зорилго:
Хүн, малын халдварт өвчний тохиолдол илэрсэн үед хэрэгжүүлдэгхариу арга хэмжээ, халдварт өвчний судалгаа хийх, халдварт өвчний мэдээлэлд боловсруулалт хийж нотолгоо болгох, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, өвчний үед дагаж мөрддөг үйл ажиллагааны заавар журам, (SOPs –стандарт ажлын заавар) дэс дараалал, хүн, малын халдварт өвчний бэлэн байдлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн шинжлэх ухааны ололт дэвшил, сургалтын агуулга, шинэчлэл, Австрали, Шинэ Зеланд Улсын Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагуудад зочилж бүтэц үйл ажиллагаатай нь танилцах. /Санхүүжилт Дэлхийн банк, Европын холбооны буцалтгүй тусламж/
Австрали, Шинэ Зеланд улс нь хүн, малын өвчлөлийн үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, стандарт ажлын заавар, мөрддөг хууль дүрэм баримтжуулж, дагаж мөрддөг, малын бруцеллёз, сүрьеэ өвчнөөс бүрэн эрүүлжсэн, хүн, малын өвчин хил дамжин халдварлахаас сэргийлсэн хатуу хууль хэрэгжүүлдэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлдэг учраас энэхүү туршлага судлах аялалыг зохион байгуулсан болно.
Аяллын бүрэлдэхүүн:
Л. Эрхэмбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
Т. Дуламдорж Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга
М. Галбадрах Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг- Мал эмнэлэг, үржлийн газрын дарга
Д.Гүньбазар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч
Д. Оюунцэцэг Эрүүл Мэндийн Яамны Төрийнзахиргааныудирдлагын газрын Байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга
П. Болортуяа Дэлхийн банк, Европын холбооны санхүүжилттэй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн мал эмнэлгийн салбар хариуцсан ажилтан
Аяллын хугацаа: 2013 оны 8 дугаар сарын 16-29
Австрали улсад хийсэн аяллын тухай,
Австрали улс нь 7692024 км2 талбайтай, 23 сая хүн амтай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээсээ жилд дунджаар 150 тэрбум долларын орлого олдог бөгөөд ДНБ 12 %-ийг энэхүү салбар эзэлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 67722 доллар буюу дэлхийд 6 дугаар байрт ордог. Австралид нийт 135 997 ферм байдаг банийт газар нутгийн 61 % -ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлж байна. Австрали улс 73,1 сая хонь, 28,5 сая үхэр, 1,6 сая ямаатай. (2012 оны статистик мэдээ).
Австрали улс нь бруцеллёз, сүрьеэ, адууны томуу өвчнөөс мал сүргээ бүрэн эрүүлжүүлсэн, шүлхий, үхрийн цээж, шувууны томуу –H5N1, үхрийн тархины эд сархиагтах эмгэг зэрэг өвчнүүдээр эрүүл орон гэдгийг Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор зарласанбайдаг учраас махны экспорт 7.2 тэрбум доллар, сүүн бүтээгдэхүүний 2.2 тэрбум долларт(2012 оны статистик) хүрдэг байна.
Мал аж ахуйн гол бүтээгдэхүүн нь үхрийн мах, хонины ноос, сүү , сүүн бүтээгдэхүүн, шувуу, гахайны мах юм. Австрали улс нь үхрийн махны экспортоороо Бразил улсын дараа дэлхийд 2 дугаарт ордог, нийт үйлдвэрлэдэг үхрийн махныхаа 60 гаруй хувийг АНУ, БНСУ,Япон зэрэг орнуудад экспортлодог байна.
Австрали улсад шүлхийн нэг тохиолдол илэрвэл мал аж ахуйн үйлдвэрлэгчид ойролцоогоор 8 тэрбум доллар, олон газар хамарсан дэгдэлт гарвал 16 тэрбум долларын алдагдал учирна гэсэн тооцоо хийсэн байдаг байна.
Түүнчлэн вино үйлдвэрлэлээрээ дэлхийд 5 дугаар байранд ордог, жилд дунджаар 2,2 тэрбум доллартай тэнцэх далайн бүтээгдэхүүн, мод экспортлодог орон юм.
Австрали , Шинэ Зеланд улс нь хонины нэхийн “UGG” гутлаараа дэлхийд танигдсан брэндтэй.
Брисбан хотын Гаттон хотхонд байрлах Кювинсландын Их сургуулийн Мал эмнэлгийн сургууль дээр зочиллоо. Энэхүү уулзалтанд “AusVet”зөвлөхкомпанийнменежерНайжел Перкинс өөрийнкомпанийн бүтэц, үйлажиллагаа, Засгийнгазрынзарим чигүүргийг захиалгааргүйцэтгэдэгтухай, тусихсургуулийн декан Проф. Глен Колеман болон Проф. Геoрг нар шинэболондахинсэргэжбайгааөвчнүүдийнүеийнэрсдэлийнүнэлгээхийх, лаборатори, эрдэмшинжилгээнийажилтайтанилцууллаа.
Дараа нь Кювинсланд мужийн Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний төвийн үйл ажиллагаа болон эрүүл мэнд, мал эмнэлгийн лаборатори хамтран ажиллаж буйтай танилцлаа. Энэхүү мужид хүнд халдварладаг Хендра вирусын халдвар адуунд илэрч, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн салбартай хамтран хэрэгжүүлж буй талаар тус төвийн Мал эмнэлгийн тархвар судлагч Др. Нина танилцууллаа. Тус мужийн хүн болон эрүүл мэндийн лаборатори нэг дор байрлаж, шаардлагатай тохиолдолд хүн, малын халдварт өвчнийг хамтран судалж, хүний нөөц, техникийн боломжоо хамтран ашигладаг туршлагатай юм байна. Өөрөөр хэлбэл Австрали улс “Нэг эрүүл мэнд”үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа тэргүүлэх орнуудын нэг байна.
Канберрахотод “Австралийн Малын эрүүл мэнд” Компани, Австралийн Хөдөө аж ахуй, Загас агнуур, ойн яам, Эрүүл мэнд, насжилтын яамны Удирдлагын штаб, Ерөнхий Прокурорын газрын Хямралыг зохицуулах төвд ажиллалаа.
Мал амьтны халдварт өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудал хариуцсан менежер Др. Эва Мариа Вернот болон AUSVETPLAN (Австралийн Мал эмнэлгийн бэлэн байдлын төлөвлөгөө) –ийн менежер Др.Петер Дагг нартай уулзалт хийлээ.“Австралийн Малын эрүүл мэнд” Компани нь Австралийн Нэгдсэн Засгийн газар, мужуудын Засгийн газар, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, фермерүүдийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэхүү байгууллагын гол чиг үүрэг нь AUSVETPLAN (Австралийн Мал эмнэлгийн бэлэн байдлын төлөвлөгөө) хэрэгжүүлэх, өвчин гарсан үед хохирол багатай хязгаарлах, энэхүү төлөвлөгөөг байнга сайжруулах, сургалт явуулах гэх мэт Засгийн газрын үүргийг хэрэгжүүлдэг.
“Австралийн Малын эрүүл мэнд” Компани
Австралийн Хөдөө аж ахуй, Загас агнуур, ойн яамны Мал эмнэлгийн газрын дарга Прoф. Марк Шип болон мэргэжилтнүүдтэй уулзаж, малын халдварт өвчнийг хянах Австралийн Засгийн газрын бодлого, хилийн хяналт, импортын үед хэрэгжүүлдэг арга хэмжээ, гамшгийн үеийн бэлэн байдлын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа.
Австралийн Эрүүл мэнд, насжилтийн яамны Ерөнхий эмч Проф. Крис Багголей, Олон улсын хамтын ажиллагааны мэргэжилтэн Симон Коттерел, Хүний эрүүл мэндийг хамгаалах, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудал хариуцсан газрын дарга Др. Шарон Фланигон нартай уулзаж, эрүүл мэндийн яаман дээр байрладаг удирдлагын штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Дараа нь Ерөнхий прокурорын газрын Хямралыг зохицуулах төвийн гадаад харилцааны албаны дарга хатагтай Дион Подличтой уулзлаа. Уулзалтын үеэрхатагтай Дион Подлич Австрали улсад тохиолддог гал түймэр, үерийн үеийн аврах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт, хямралын дараах сэргээн босголтын ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн хямралын төвд байрлах гамшгийн үеийн удирдлагын штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү удирдлагын штабд 4 хүн бүтэн цагаар ажиллаж, бүх төрлийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гарч буй гамшгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгхэрэгжүүлдэгбайна. Хямралыг зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцах явцад хүн малын гоц халдварт өвчин газар авсан үед эсвэл бусад төрлийн үндэсний хэмжээний гамшиг тохиолдсон үед тухайн мэргэжлийн байгууллага толгойлох үүрэг гүйцэтгэж, Засгийн газрын бусад байгууллага нь мэргэжлийн байгууллагын зааврын дагуу дэмжих үүрэгтэй оролцдогоос гадна хямралын төвд байрлах удирдлагын штабыг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудын удирдлагын баг очиж байрладаг, удирдлагын багийн бүтэц нь хямрал, гамшиг, өвчинтэй тэмцэх үед адилхан бүтэцтэй ажилладаг.
Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд Болдтой уулзаж, Монгол –Австралийн хамтын ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар ярилцаж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Мельбурн хотод Викторимужийн Байгаль орчин, анхан шатны үйлдвэрийн яамны Малын эрүүл мэндийн газрын Малын ерөнхий эмч Рожер Паскинтай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Виктори мужид өвчний хяналтын хөтөлбөр, бэлэн байдлыг хангах, шийдвэр гаргахад орчин үеийн мэдээлэл харилцааны технологийг хэрэглэж буй байдал, мужийн болон нэгдсэн улсын мэдээлэлийн сүлжээгээр мэдээлэлийн программ хангамжуудыг харилцан уялдуулж малын халдварт өвчнийг хянахад ашиглаж байгаатай танилцлаа. Дээрх программ хангамжийн тусламжтайгаар тухайн фермээс гарсан бүтээгдэхүүн, малын хөдөлгөөн, зах зээлд нийлүүлсэн сүлжээ зэргийг эргэж мөшгих, хянах бүрэн боломжтой юм байна.
Австрали улсын Малын эрүүл мэндийн лабораторид зочилсон бөгөөд энэхүү лаборатори нь дэлхийд хамгийн өндөр халдварын эрсдэлтэй, биоаюулгүйн 3 ба 4 дүгээр зэрэглэлд ажилладаг, хүний өвчлөлийг үүсгэдэг халдварын үүсгэгчтэй ажилладаг, тэдгээрийг хадгалдаг, хүний шинжилгээг хийдэг байна. Австралийн Малын эрүүл мэндийн лаборатори нь “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал буюу хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг лабораторийн түвшинд хэрэгжүүлдэг байгууллага юм байна.
Австралийн Малын эрүүл мэндийн лаборатори
Мельбурны их сургуулийн Мал эмнэлгийн факультетид зочилж, Проф Андрью Фишертэй уулзаж, малын их эмч бэлтгэх, магисрт, докторын сургалтын талаар мэдээлэл авлаа. Мельбурны их сургууль нь Дэлхийн шилдэг сургуулуудын жагсаалтанд 50 дугаар байранд жагсдаг юм байна.
ШинэЗеланд улсад хийсэн аяллын тухай
Шинэ Зеланд улс нь 268 680км2 талбайтай, 4.4 сая хүн амтай. Хөдөө аж ахуй нь эдийн засгийн гол салбар юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь нийт экспортын 2/3 –ыг эзэлдэг бөгөөд жилд дунджаар 14,8 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлодог. 38,5 сая хонь, 4 сая орчим мах болон сүүний үхэр тус тус үржүүлдэг байна. ДНБ-ийн 5,1 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 27668 доллар буюу дэлхийд 9 дүгээрт жагсдаг. Мал аж ахуйн гол бүтээгдэхүүн нь сүү, сүүн бүтээгдэхүүн, хонь, хурганы мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, үхэр, загасны мах юм. Хуурай сүү, хүүхдийн сүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, хамгийн том экспортлогч орон юм.
Веллингтон хотод Массейгийн их сургуулийн Гамшгийн менежментийн чиглэлийн сургалт,, судалгааны ажил, Анхан шатны үйлдвэрийн яамны Мал амьтан, Мал аж ахуйн бүтээгдэхүүний стандартын газрын дарга , Малын ерөнхий эмч Матью Стоун, Иргэний хамгаалалт, Гамшгийн менежментийн яамны Төлөвлөлт, дүн шинжилгээний менежер хатагтай Сара Стьюарт-Бласк нартай уулзалт ярилцлага хийлээ. Дараа нь Валласвиллад байрлах хүн, малын эрүүл мэндийн лабораторид зочиллоо. Энэхүү лабораторид мал болон хүнд тохиолддог халдварт өвчнүүдийн оношлогоог хийхээс гадна өвчний тохиолдол эсвэл сэжиг илэрсэн үед очиж судалдаг хүн, мал эмнэлгийн хамтарсан баг ажилладаг юм байна. Лаборатори нь хүн малын өвчний сэжигтэй дуудлага хүлээн авдаг үнэгүй утас ажиллуулдаг, ирсэн дуудлага бүрт дүн шинжилгээ хийж шаардлагатай тохиолдолд судалгааны баг илгээж, газар дээр нь үзлэг шинжилгээ хийж, дээж авдаг тогтолцоотой юм байна. Энэ нь өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй оношлох, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, хохирол багатай даван туулахад чухал ач холбогдолтойг онцолж байлаа.
Шинэ Зеланд улсын Биохамгаалалын төвийн лаборатори
Мастертон хотод зочилж 20000 хонь үржүүлдэг фермтэй танилцаж, мал хариулдаг ноход хэрхэн хонь хариулдаг талаар үзэж сонирхлоо. 10 мянган хонийг 1 малчин 5 нохой хариулна. Хонь хариулдаг нохой худалдаж авахад 50-100 даллар, харин түүнийг сургахад 1000-1200 доллар төлдөг гэнэ. Австрали болоод Шинэзеаландын хонь хариулах аргачлал үндсэндээ адилхан. Хонь хотлуулна гэсэн ойлголт байхгүй. Хонин сүргийг жилд тарилга туулгалт, ангилалт, махны хэрэгцээнд явуулах гээд 3-аас 4 удаа л хашаанд хашдаг.
Мастертоны хонины аж ахуй, хонь хариулдаг ноход
Дараа нь Таратани хөдөө аж ахуйн сургалтын төв дээр очиж, тэдний сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү сургалтын төв нь саалийн 600 үхэртэй, олон улсын хэмжээнд үхрийн аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг. Шинэ Зеланд улсын Массейгийн их сургуулийн Эпицентрийн үйл ажиллагаатай танилцаж, малын генетикч Проф Стив Моррис, Хүнсний аюулгүй байдлын дэлхийн сүлжээний менежер Проф Хамиш Гоу нарын илтгэлийг сонсож, Шинэ зеланд улсын хонь, үхрийн үүлдрийг сайжруулсан туршлага, хүнсний аюулгүй байдлын стандартыг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх арга замын талаар ярилцлаа.
Дараа нь Массейгийн их сургуулийн орлогч захирал Проф Роберт Андермон болон гадаад харилцааны мэргэжилтнүүд хүлээн авч уулзаж, Массейгийн их сургууль, Монгол улсын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцлаа.
Шинэ Зеландын Массейгийн Их сургууль
Түүнчлэн Массейгийн их сургуулийн захирал Проф Тим Карпентер, Петер Жолли, Хамиш Гоу болон бусад мэргэжлийн хүмүүстэй уулзалт хийж, нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эрүүл мэнл, мал эмнэлгийн чиглэлээр суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын хөтөлбөр, Нэг эрүүл мэнд интернэт сүлжээ, IRIS –Тохиолдолын үеийн хариу арга хэмжээ авах мэдээлэлийн системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эцэст нь Дэлхийн банк, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үр дүн, цаашид олсон амжилтуудыг бататгах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн боломжийн талаар ярилцлаа.