MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН АСУУДАЛ (ANIMAL WELFARE FOCAL POINT) ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН 3 ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

    ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН АСУУДАЛ (ANIMAL WELFARE FOCAL POINT) ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН 3 ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

    2013-10-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН АСУУДАЛ (ANIMAL WELFARE FOCAL POINT) ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН 3 ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

    Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудын Мал амьтны тавлаг байдлын асуудал (Animal welfare focal point) хариуцсан мэргэжилтэн нарын 3 дах удаагийн уулзалт нь 2013 оны 08 дугаар сарын 27-29 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан. Уулзалтанд Ази, Номхон далайн бүс нутгийн 36 гишүүн орноос 30 орно, олон улсын 2 байгуулага, 2 ажиглагч, зохион байгуулагч, илтгэл тавих зэрэг 21 нийт 55 төлөөлөгчид оролцсон.  

    Өнгөрсөн хугацаанд ДМАЭМБ-аас мал амьтны тавлаг байдлын асуудалд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудалд мэргэжлийн хүмүүс, улс төрийн шийдвэр гаргагчид, судлаачид, мал аж ахуй эрхлэгчид, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 2002 онд хуралдсан 70 дугаар чуулганаас ажлын хэсэг байгуулсан. Улмаар 2004 онд мал амьтны тавлаг байдлын үндсэн зарчмыг тодорхойлсон баримт бичгийг хэлэлцүүлэн ДМАЭМБ-ын Ерөнхий чуулганаас сайшаан баталсан. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хэмжээний 3 удаагийн хурал (OIE Global conference on Animal Welfare, 2004, 2008, 2012), бүс нутгийн удаа дараагийн уулзалтыг зохион байгуулсан  болхуурай газрын мал амьтны 10, усны амьтны тавлаг байдлын талаар 4 нийт 14 стандарт зөвлөмжийг сайшаан батлаж гишүүн орнуудад мөрдөж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгожээ. Үүнд: 

    Нэг. ДМАЭМБ-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст мал амьтны тавлаг байдлын (7 дугаар бүлэг) талаар гаргасан стандарт зөвлөмжийн жагсаалт

    1.Мал амьтны тавлаг байдлын талаар гаргасан зөвлөмжийн танилцуулга (7.1 дүгээр дэд бүлэг);

    2.Мал амьтныг хуурай газраартээвэрлэх (7.2 дугаар дэд бүлэг);

    3.Мал амьтныг далайгаар тээвэрлэх (7.3 дугаар дэд бүлэг);

    4.Мал амьтныг агаараар тээвэрлэх (7.4 дүгээр дэд бүлэг);

    5.Мал амьтныг нядлах (7.5 дугаар дэд бүлэг);

    6.Халдварт өвчнийг хяналтанд авах зорилгоор мал амьтныг нядлах (7.6 дугаар дэд бүлэг);

    7.Эзэнгүй нохойг хяналтанд байлгах нь (7.7 дугаар дэд бүлэг);

    8.Мал амьтныг шинжилгээ судалгаа болон сургалтанд ашиглах нь (7.8 дугаар дэд бүлэг);

    9.Мал амьтны тавлаг байдал болон махны чиглэлийн үхрийн үйлдвэрлэлийн тогтолцоо (7.9 дүгээр дэд бүлэг);

    10.  Мал амьтны тавлаг байдал болон махны чиглэлийн шувууны үйлдвэрлэлийн тогтолцоо (7.10 дугаар дэд бүлэг);(2013 онд шинээр батлагдсан)

    Хоёр. ДМАЭМБ-ын Усны амьтны эрүүл мэндийн кодекст 2013 онд фермийн загасны тавлаг байдлын талаар (7 дугаар бүлэг) тусгай бүлэг нэмж шинээр оруулан доорх 4 төрлийн стандарт зөвлөмжийг гаргажээ.

    1.Фермийн загасны тавлаг байдлын талаар гаргасан зөвлөмжийн танилцуулга (7.1 дүгээр бүлэг);

    2.Фермийн загасыг тээвэрлэх үеийн тавлаг байдал (7.2 дугаар дэд бүлэг);

    3.Хүний хэрэгцээнд зориулсан фермийн загасыг нядлах болон муужруулах (7.3 дугаар дэд бүлэг);

    4.Халдварт өвчнийг хяналтанд авах зорилгоор фермийн загасыг нядлах (7.4 дүгээр дэд бүлэг);(ДМАЭМБ-ын Ерөнхий чуулганаар 2013 онд шинээр батлагдсан)

    Мөн ДМАЭМБ-аас өнгөрсөн онд Малайз улсад зохион байгуулсан 3 дах удаагийн дэлхийн хэмжээний (3 rd OIE Global conference on Animal Welfare, Kuala Lumpur, 2012) хурлаас нийт 19 заалт бүхий зөвлөмж гаргасан бол энэхүү зөвлөмжийн 9 нь гишүүн орнуудад харин 10 заалт нь ДМАЭМБ-д тус тус хандсан байна.

    ДМАЭМБ-ын зөвлөмжийн дагуу улс орон бүр мал амьтны тавлаг байдал, эрх чөлөөг хангах, хуурай газрын болон усны амьтдын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг  хангахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Үүнд:

    1.  ДМАЭМБ-ын стандарт ялангуяа мал эмнэлгийн албаны болон далайн амьтны эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх;

    2.  ДМАЭМБ-ын зүгээс тухайн орны мал амьтны тавлаг байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнг (Аnimal welfare focal point) ДМАЭМБ-ын тухайн орны төлөөлөгч нар яаралтай нэр дэвшүүлэх;

    3.  ДМАЭМБ-ын стандартыг мал эмнэлгийн эрх зүйн орчинг бий болгох буюу шинээр боловсруулах болон мал амьтны тавлаг байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгах;

    4.  ДМАЭМБ-ын ихэрлүүлэх хөтөлбөрийн хүрээнд харилцан хамтран ажиллах;

    5.  Мал амьтны тавлаг байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахыг дэмжих, сурталчилах, сургалт хийхдээ гол гол төлөөлөл болох малын эмч, малчин, фермер, мал аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, шашины болон оон нийтийн төлөөлөл, бусад давхарга болох хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах;

    6.  Мал амьтны тавлаг байдалд тавигдах шаардлагыг бий болгохдоо ДМАЭМБ-ын стандартад үл нийцэх худалдааны хоригийг бий болгохгүй байх, үндэсний шинжлэх ухаанд суурилсан арга хэмжээний түвшинг үнэлэх;

    7.  ДМАЭМБ-ын стандартыг хувийн хэвшилд дагаж мөрдүүлэх;

    8.  ДМАЭМБ-ын мал амьтны эрүүл мэнд болон тавлаг байдлын стандартыг дагаж мөрдөхөд чиглэсэн үйл ажиллагааны тунхаглалыг НҮБ-аар батлуулахад дэмжлэг үзүүлэх;

    9.  ДМАЭМБ-ын стандартуудыг боловсруулах болон хэрэгжүүлэхдээ тухайн орны шашины болон олон нийтийн байгууллага, эрх бүхий газруудтай (ДМАЭМБ-ын төлөөлөгч болон Мал амьтны тавлаг байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн) зөвлөлдөх;

    Уулзалтын үеэр ДМАЭМБ-аас өнгөрсөн 12 жилийн хугацаанд зохион байгуулсан дэлхийн дахины 3 удаагийн хурал, бодлогын баримт бичигт тусгагдсан зөвлөмж, хуурай газрын болон усны мал амьтны эрүүл мэндийн кодекст заасан мал амьтны тавлаг байдлын стандартын хэрэгжилтийн явц, тухайн орноос баримталж байгаа бодлого, стратегийн талаар Бутан, БНСУ, БНХАУ, Шинэ Зеланд, Австрали, Малайз, Тайланд улсын мэдээлэлийг сонсож, өргөн хэлэлцүүлэг хийсэн. Эдгээр орнуудаас БНСУ, Шинэ Зеланд, Австрали, Малайз улс мал амьтны тавлаг байдлыг хангах үндэсний стратеги боловсруулсан бол БНХАУ, Тайланд улс нь стартегийн баримт бичгийг боловсруулах шатандаа харин Бутан улс нь эрх зүйн орчныг бий болгох талаар чармайн ажиллаж байна. Илтгэл тавьсан орнуудад ДМАЭМБ-ын стандарт зөвлөмжийн хэрэгжилт харилцан адилгүй байгаа нь эрх зүйн орчин болгох, хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох  талаар тухай улсын улс төрийн шийдвэр гаргагчдын дэмжлэг өөр өөр түвшинд байгаатай холбоотой. Дараагийн хурлаар энэхүү жишгийн дагуу бусад орнуудад мал амьтны тавлаг байдлын талаар бодлого, хэрэгжилтийн талаарх илтгэл мэдээлэлийг сонсож, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

    Мал амьтан бол нүүдэлчин ард түмний амьдралын салшгүй нэгэн хэсэг байсан тул мал амьтныг өсгөн бойжуулах, маллах, хайрлах, нэг газраас нөгөө рүү тууварлан хүргэх, хүнсэндээ хэрэглэх зорилгоор хүмүүнлэг аргаар нядлах, боловсруулах зэрэг мал амьтны тавлаг байдлын талаарх үндсэн ойлголтуудын талаар эртний соёл уламжлалтай билээ. Хэдийгээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд мал амьтны тавлаг байдлын талаарх тусгайлсан хуулийн заалт байхгүй ч мал эмнэлгийн салбарт мөрдөгдөж байгаа зарим журам, зааварт ДМАЭМБ-ын зөвлөмж стандартын үндсэн үзэл баримтлал, чиглэл бүрэн буюу бүрэн бус байдлаар тусгагджээ. Үүнд:

    ·  ХААҮ-ийн сайдын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн A/127 тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам";

    ·  ХААҮ-ийн сайдын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн A/127 тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам";

    ·  ХХАА-н сайдын 2002 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн A/79 тушаалаар батлагдсан “Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг, хорио цээрийн журам";

    ·  ХААҮ-ийн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/43 тоот тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”;

    ·  ХХААХҮЯ-ны сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар” ;

    Бусад стандарт зөвлөмжийн үзэл баримтлалыг тусгасан журам, заавар, стандарт одоогоор манай улсад байхгүй байна. Иймээс эдгээр стандартыг шинээр боловсруулан орон даяар мөрдөх эсэх, ялангуяа экспортонд гаргах буюу манай улсаар дамжин өнгөрч байгаа амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олон улсын эсвэл тухайлсан экспортлогч, импортлогч, дамжин өнгөрөгч орны зүгээс тавигдах шаардлага байгаа эсэх, ойрын ирээдүйд энэ чиглэлээр гарч болох худалдааны хориг саадыг арилгах, ДМАЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх зэрэг асуудлаар ойрын болон дунд хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлох шаардлага тулгарч байна.

    ДМАЭМБ-аас гаргасан мал амьтны тавлаг байдлыг хангах бүс нутгийн стратегийн баримт бичигт (Regional animal welfare strategy for Asia, the Far East and Oceania, 2013-2015) тусгагдсан зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд дараах ажлыг ойрын үед зайлшгүй хийх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

    ü  Малын эрүүл мэндийн хуулинд мал амьтны тавлаг байдлын талаар үндсэн ойлголт заалтуудыг оруулах замаар эрх зүйн суурь орчныг бүрдүүлэх;

    ü  Мал амьтны тавлаг байдлыг хангах стратегийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах, бүрэлдхүүнд нь оролцогч бүх талуудын төлөөлөлийг хамруулах, үйл ажиллагааг эхлүүлэх, ажлын хэсгийг нэгдсэн бодлого, чиглэл, арга зүйгээр хангах;

    ü  Мал амьтны тавлаг байдлын талаарх ДМАЭМБ-аас гаргасан стандарт зөвлөмж, хуурай газрын болон усны мал амьтны эрүүл мэндийн кодекст тусгагдсан үндсэн ойлголтуудыг бүх шатны мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэн нар, олон нийтэд хүргэх зорилгоор анхан шатны болон шаталсан сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулах; 

    ü  ДМАЭМБ-аас гаргасан стандарт зөвлөмжийн дагуу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа мал амьтны тавлаг байдлын талаарх заавруудад үнэлгээ хийх, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах стандарт, дүрэм, заавруудын жагсаалт гаргах;

    ü  Шинээр боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах заавар, стандартыг боловсруулахдаа энэ харилцаанд оролцонч бүх талуудын саналыг тусгах, мөрөдх эрх зүйн баримт бичгийг хэрэглэгчдэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, мэргэжлийн хүмүүст зориулсан сургалтыг бүсчилэн зохион байгуулах ;

    МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ

    1.  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын вебсайт http://www.oie.int/animal-welfare/animal-welfare-key-themes/;

    2.  Proceedings of the 3 rd OIE Global conference on Animal Welfare, Kuala Lumpur, Malasya, 2012 (under developments);

    3.  Recommendations of the 3 rd OIE Global conference on Animal Welfare http://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/recommendations/kuala_aquatic/A_Recommendations_Animal_Welfare_conference.pdf

    4.  Proceedings of the 2 rd OIE Global conference on Animal Welfare, Cairo (Egypt), 2008, http://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/proceedings.pdf;

    5.  Proceedings of the OIE Global conference on Rabies, Seoul, 2011, http://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/recommendations/A_Recommendation_Global%20Rabies%20Conference%20Seoul_final.pdf;

    6.  Scientific and Technical review #24 (2005), Animal Welfare: global issues, trend and challenges, http://web.oie.int/boutique/index.php?page=ficprod&id_produit=93&fichrech=1&lang=en&PHPSESSID=f57be0b329feb592fccdd25b793861ed;

    7.  ДМАЭМБ-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст мал амьтны тавлаг байдлын (7 дугаар бүлэг) талаар гаргасан стандарт зөвлөмжүүдwww.oie.int/en/international-standard-setting/aquatic-code/access-online/;

    8.  ДМАЭМБ-ын Усны амьтны эрүүл мэндийн кодекст 2013 онд фермийн загасны тавлаг байдлын талаар (7 дугаар бүлэг) стандарт зөвлөмжүүдwww.oie.int/en/international-standard-setting/aquatic-code/access-online/;

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    КАВКАЗ ДОРНОД ЕВРОПЫН БҮС НУТАГТ ТАРХААД БАЙГАА АФРИКЫН ГАХАЙН МЯЛЗАНГИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 02:51:28

    НҮБ - ЫН “БИОЛОГИ, ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ” КОНВЕНЦИЙН 2014 ОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

    2014-09-19 02:24:27

    МЭҮГ-ЫН ҮРЖЛИЙН АЛБАНЫ ДАРГА Д.БАТСҮРЭН

    2014-09-19 02:22:46

    ГААЛИЙН ХОЛБООНЫ ОРНУУДЫН МАЛ ЭМНЭЛЭГ, УРГАМАЛ ХОРИО ЦЭЭРИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ.

    2014-09-19 02:18:17

    ГААЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

    2014-09-19 02:06:35

    МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАДЫН IV УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

    2014-09-19 02:02:40

    ОХУ-Д БҮРТГЭГДСЭН МАЛ АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

    2014-09-19 02:00:50

    ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 01:59:35

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!