MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДЭЛХИЙН ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

    ДЭЛХИЙН ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

    2013-10-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ДЭЛХИЙН ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    Галзуугийн хяналтын холбоо (Alliance for Rabies Control) болон АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв (Centre for Disease Control and Prevention)-өөс санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр болгон 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

    Галзуу өвчний тархалт:Дэлхийн нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа бүс нутагт галзуу өвчнөөр тайван бус 150 гаруй орон оршиж нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. ДЭМБ-ын мэдээгээр энэ өвчнөөр жилд нэг сая хүн өвчилж, 55000 хүн нас барж байгаагийн 31000 тохиолдол буюу 51.0% нь Ази тивд ялангуяа Энэтхэг, БНХАУ-д харин 24000 тохиолдол буюу 44.0% нь Африк тивд тус тус ноогдож байна. (ДЭМБ-ын мэдээлэл). Мөн Бангладеш, Кампучи, Лоас, Непал, Пакистан, Африкын ихэнх орнууд, Арабын хойг, Газар дундын тэнгисийн зарим орнуудад энэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод банйа. Нийт өвчлөлийн 95 хувь нь Ази, Африк тивд ноогдож байгаа ба зарим судалгаагаар нийт өвчлөгсөдийн 99 хувь нь галзуу нохойнд хазуулснаас болж өвчилсөн байна (Галзууг хяналтанд авах, устгах дэлхийн дахины хурал, БНСУ, 2011).

    Хор хохирол: Дэлхийн хэмжээнд галзуугаас сэргийлэх зорилгоор жил бүр мал амьтны вакцинжуулалтанд 160 сая доллар, хүнийг эмчлэхэд 800.0 сая доллар зарцуулдаг бол галзуугийн улмаас нийт 4.0 тэрбум долларын хохирол учирч байна. (Галзууг хяналтанд авах, устгах дэлхийн дахины хурал, БНСУ, 2011).

    Жил бүр 20 сая гаруй хүн нохой, сарьсан багваахай зэрэг амьтанд хазуулсаны дараагаар вакцинжуулалтанд хамрагдаж байгаа бол эдгээрийн хүмүүсийн 40 хувь 15 наснаас доош насны хүүхдүүд байгаа нь анхаарал татаж байна. Бүрэн эмчилгээ хийх зардал нь ойролцоогоор 100 америк доллар бол энэ нь Африк, Ази тив дээр амьдарч байгаа олон гэр бүлийн хэд хэдэн сарын орлоготой тэнцэж байгаа нь гэр бүл, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Судалгаагаар нэг нохойг вакцинжуулах зардал нь 0,5 америк доллартай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл бага зардлаар галзуугаа сэргийлэх бүрэн боломжтой.

    Дэлхий дээр жил бүр 50 сая гаруй нохойг галзуугаас сэргийлэх вакцинжуулалтанд хамруулж байна. Гэвч Ази, Африкын олон оронд нохойг толгой дараалан вакцинжуулалтанд хамруулах асуудал тулгамдсан асуудлын нэг бөгөөд нийт сүргийн 30-50 хувийг хамруулж байгаа нь галзуугийн вирусыг тархалтыг таслан зогсоох, хүний өвчлөлийг бууруулахад шаардлагатай төсөв хүрэлцэхгүй байна.

    Тэмцэх сэргийлэх арга хэмжээнд гарсан ололт: Хэдий тийм ч галзуу өвчинтэй тэмцэх ажилд амжилт гарч байгаа олон жишээ байна. Тухайлбал галзуутай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 1983 онд Шри ланка улсад 1973 онд 350 гаруй хүн галзуугаар нас барж байсан бол 2010 он гэхэд 50, харин Тайланд улс 1991 онд 170 гаруй нас баралт 2011 онд 7 хүн нас баралт болтол нь бууруулсан туршлага байна. 

    Латин Америкын орнууд 2015 он харин Зүүн өмнөд Азийн орнууд нь 2020 он гэхэд нохой болон хүний галзуу өвчнийг бүрэн устгах зорилт тавьжээ. Уругвай улс галзуугаас бүрэн эрүүлжсэн бол Чили улс нохойн галзууг бүрэн устгасан байна. Латин америкын орнуудад сүүлийн 20 жилд хүний болон махчин амьтны галзуугийн тохиолдол ойролцоогоор 90 хувь бууруулсан билээ..

    ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас галзууг хяналтанд авах, устгах хөтөлбөрт дараахь арга хэрэгжүүлэхийг зөвлөмж болгожээ. Үүнд: 

    ü  Эзэнгүй ноходыг устгах нь галзууг хяналтанд авах тийм ч үр дүнтэй арга биш байна. Нохойн тоо толгой өндөр байгаа улс орнуудад энэ арга үр дүнгүй бөгөөд юуны өмнө эзэнгүй нохойг жил бүр вакцинжуулалтанд хамруулах;

    ü  Махчин амьтдыг вакцинжуулаланд хамруулах нь хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ зөвлөж байна. Нийт нохойн 70-аас доошгүй хувийг дархлаажуулах;

    ü  Мөн нийгмийн эрсдэлтэй бүлэгт чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, энэ үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах;

    ü  Эзэнгүй золбин ноходын тоо багасгах, хяналтанд авах, нохойн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, эм нохойн өндгөвч авах, эр нохойг засах аргаар нохойн тоо толгойнд хяналт тавих, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

    Монгол улс дахь мал амьтны өвчлөлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:Энэ өвчний тохиолдол 1996-2012 онуудад бүртгэгдээгүй 2 аймаг (Говьсүмбэр, Орхон) байна. Мал, амьтны халдварт  галзуу өвчнөөр 2009 онд давхардсан тоогоор 61 суманд 70 гаралт, 2010 онд давхардсан тоогоор 181 суманд 232 удаагийн гаралт гарсан бол 2011 онд 72 суманд 82 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Галзуу өвчнөөр 2010 онд  18 аймаг, нийслэлд нийт 232, 2011 онд 14 аймаг, нийслэлд 101 мал амьтан, 2012 онд 15 аймагт 195 мал амьтан өвчилсөн байна. Сүүлийн жилүүдэд галзуу  өвчний гаралт нэмэгдэж байгаа ба гол шалтгаан нь зэрлэг махчин амьтнаас үүдэлтэй байна.

    Монгол улсад мал амьтныг галзуугаас сэргийлэх арга хэмжээнд зориулан 2007-2013 онд дунджаар 1,0 сая  тун вакциныг үйлдвэрлэж дархлаажуулалтанд хамруулж байна. Сүүлийн 5 жилд галзуугийн вакцины үйлдвэрлэл 900,2-1388,2 мянган тун болтол нэмэгдүүлсэн. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    КАВКАЗ ДОРНОД ЕВРОПЫН БҮС НУТАГТ ТАРХААД БАЙГАА АФРИКЫН ГАХАЙН МЯЛЗАНГИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 02:51:28

    НҮБ - ЫН “БИОЛОГИ, ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ” КОНВЕНЦИЙН 2014 ОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

    2014-09-19 02:24:27

    МЭҮГ-ЫН ҮРЖЛИЙН АЛБАНЫ ДАРГА Д.БАТСҮРЭН

    2014-09-19 02:22:46

    ГААЛИЙН ХОЛБООНЫ ОРНУУДЫН МАЛ ЭМНЭЛЭГ, УРГАМАЛ ХОРИО ЦЭЭРИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ.

    2014-09-19 02:18:17

    ГААЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

    2014-09-19 02:06:35

    МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАДЫН IV УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

    2014-09-19 02:02:40

    ОХУ-Д БҮРТГЭГДСЭН МАЛ АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

    2014-09-19 02:00:50

    ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

    2014-09-19 01:59:35

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!