MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

    ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

    Мэдээ 2026-11-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Замын-Үүд хилийн боомтод /2026.11.07/ ажиллалаа. 

    Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлж байна.  Мөн жил ирэх тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа.

    Хяналтын бүсүүдийн зай талбай хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн урсгалд зохиомол саад учруулж байна. Овор хэмжээ ихтэй бараа ачсан тээврийн хэрэгслийг байрлуулах шалгалтын тавцан хангалтгүй. Мөн зам талбай, хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саатлыг нэмэгдүүлж байна. 2016 онд суудлын тээврийн хэрэгсэл шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан. Урсгал засвар санхүүжилт тавигдаагүйн улмаас 2020 оноос хойш ажиллахгүй болсон. Үүний улмаас өдөрт хилээр нэвтэрч буй 1700 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас импортын ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал ойролцоогоор 80 га талбайд байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ.

    Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар хотод байрлах ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь импортын ачааны урсгалыг удаашруулдаг, зардал өсгөж байна. Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дээрх хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Мөн боомт дахь албан хаагчдын ажлын ачаалал их, нөхөн амраах боломжгүй нөхцөлд ажиллаж буйг хөндөв. 

    Ерөнхий сайд Н.Учрал:

    Үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, бараа бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, газар дээр нь хийх боломжтой шинжилгээг төв рүү давхар илгээдэг байдлыг зогсоох,

    Боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, рентген тоног төхөөрөмжөөр хангах, шинэ терминал барих ажлыг эрчимжүүлэх, терминалын шинэчлэл, засвар үйлчилгээний тендерийн шаардлага, үнэлгээг нягталж, чанар, стандартын шаардлага хангасан гүйцэтгэгчийг хуульд нийцүүлэн шалгаруулж, ажлыг шуурхай эхлүүлэх, гарц нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж, ачааны цахилгаан автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох,

    Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

    2026-11-07 20:00:00

    “НОГООН ЧӨЛӨӨЛӨЛТ”-ИЙН ХҮРЭЭНД МОНГОЛД ХҮНД ДААЦЫН ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭГЧ НЭВТЭРЧ БАЙНА

    2026-11-07 18:56:00

    ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

    2026-11-05 15:05:00

    ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

    2026-11-04 14:34:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

    2026-11-03 16:39:00

    АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

    2026-11-03 16:00:00

    АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

    2026-11-01 15:06:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

    2026-10-31 18:38:00

    Шинэ мэдээ

    ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА
    2026-11-07 20:00:00
    “НОГООН ЧӨЛӨӨЛӨЛТ”-ИЙН ХҮРЭЭНД МОНГОЛД ХҮНД ДААЦЫН ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭГЧ НЭВТЭРЧ БАЙНА
    2026-11-07 18:56:00
    ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ
    2026-11-05 15:05:00
    ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
    2026-11-04 14:34:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
    2026-11-03 16:39:00
    АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
    2026-11-03 16:00:00
    АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2026-11-01 15:06:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА
    2026-10-31 18:38:00
    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
    2026-10-30 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!