MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДТАЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДТАЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА

    Хэлсэн үг 2024-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
     
    Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд
    Эрхэмсэг ноён Шехбаз Шариф,
    Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
    Хатагтай, ноёд оо,
     
    Юуны түрүүнд миний өмнө үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газарт сүүлийн гурван жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үзэл санааг удирдаж, чухал манайлал үзүүлсэнд талархал илэрхийлье.
     
    Мөн өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч  орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф Танд болон Таны багт баяр хүргэж, талархал илэрхийлье. 
     
    ШХАБ нь үүсэн байгуулагдсанаасаа хойш цар хүрээгээ олон агуулгаар баяжуулан тэлж, гишүүн болон яриа хэлэлцээний түнш улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна.
     
    Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг.
     
    Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх  тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж байгаа цаг үед энэхүү хурал болж байна.
     
    Тийм учраас НҮБ-ын зарчим болон “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэж байна.
     
    Үүнд өргөжин тэлсэн өнөөгийн ШХАБ зохих хувь нэмэр оруулж, оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгааг мөн цохон тэмдэглэе.


     
    Эрхэм хүндэт нөхөд өө,
     
    Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.
     
    Монгол Улс ШХАБ-тай болон ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, AI хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
     
    Эрхэм хатагтай, ноёд оо,
     
    Монгол Улс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй хамтдаа даван туулж, сүүлийн гурван жил дараалан эдийн засаг 5-8 хувиар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил дараалан 1000 ам.доллараар өслөө.
     
    Энэ бол манай мөнхийн хөрш орнууд, бүс  нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд интеграцчлалд орж байгаагийн чухал үзүүлэлт гэж үзэж болно.
     
    Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа илүү бэхжүүлж, парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлж, гишүүдийнхээ тоог нэмсэн.
     
    Монгол Улсын шинэ парламентад анх удаа таван намын төлөөлөл суудалтай болсон, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш нэмэгдэж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давсан, хамгийн олон салбарын экспертүүдтэй парламент бүрдсэн.  
     
    Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.  
     
    Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна.
     
    Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
     
    Монгол Улсын санхүүгийн үнэлгээ, цахим засаглалын индексийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад өгч буй манай улсын талаарх эерэг дохио бөгөөд бид тогтвортой байдлыг улам хадгалж, хариуцлагатай хамтын ажиллагааг эрмэлзэх болно.
     
    ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байна.
     

    Эрхэм хатагтай, ноёд оо,
     
    Өнөөдрийн бидний уулзалт ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. 
     
    Энэ удаагийн хурлыг даргалах үүрэг хүлээн, амжилттай зохион байгуулж байгаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд  болон ирэх жил энэхүү хурлыг даргалах БНХАУ, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг даргалах ОХУ, Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг тодорхойлох гэж байгаа улс орнуудад амжилт хүсье. 
     
    ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлохдоо гурван зүйл дээр илүү анхаарах нь зүйтэй болов уу гэсэн саналыг оруулж байна.
     
    Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед хиймэл оюун ухаан болон хурдтай технологийн хөгжил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарч үзвэл чухал байна.
     
    Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол илүү чухал байх болов уу гэж үзэж байна.
     
    Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож байна. Улс орнуудад төрөлт багасаж байна. Ажиллах хүчний хомсдолд орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж байгаа ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна зэрэг асуудал үүсэж байна. Тийм учраас ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмийг гаргах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй.
     
    Энэ нь ирэх жилийн уулзалт болон ШХАБ-ын цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа, технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэж итгэж байна. Манай бүс нутаг хөгжлийг хөөж гүйцэх биш, хөгжлийг угтаж харж чаддаг. Энэ агуулгаараа энэ бүс нутаг дэлхийд манлайлал үзүүлэх боломжтой болно.
     
    Бүс нутагт хөгжил цэцэглэлтийг өргөжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцсон улс орнуудад Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!