MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Олон жил дуншсан “Их тойрог” төслийн 220 кВ/110кВ/35кВ дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

    Олон жил дуншсан “Их тойрог” төслийн 220 кВ/110кВ/35кВ дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

    2020-04-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ.

    Тэрбээр “Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл барилга угсралтын ажил, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлуудад 2012 оноос эхлэн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг төсөл арга хэмжээний ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна. Олон жил яригдаж ирсэн 220/110/35 кВ-ын дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

    Мөн тодорхой шалтгаануудын улмаас хийгдээгүй зарим ажлууд байгаа талаар танилцуулгадаа онцолж хэллээ. Тухайлбал, 3.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур суурилагдсан, 24 км шугамын утас татах ажил хийгдсэн ба 0, 4, 6, 10, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцсон хэсэг утас татах ажил хийгдээгүй мөн Хан-Уул дүүргийн 5, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх ажилбар нь газрын маргаантай асуудлаас шалтгаалан зогссон байдалтай байна. Түүнчлэн санхүүжилт бүрэн шийдэгдээгүйн улмаас хугацаа хоцорсон ажил байгаа аж. Санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа Ж.Батбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг, Барилга хот, байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хамтарч угсралтын ажлыг эхлүүлэх хуваарь гаргаж, тухайн хуваарийн дагуу барилга угсралтын ажлын эхлүүлэхээр төлөвлөжээ.

    Одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувиар ачаалагдаж байгаа нь Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрч байна. Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, гэр хороолол айл өрхийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн учир энэ дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар энэ байдлыг арилгах чухал ач холбогдолтой юм байна.

    Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, шаардлагатай байгаа санхүүжилтийг шийдвэрлэхийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Отгонбаярт даалгалаа. Мөн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

    Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа

    Дараа нь хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ. Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэж буй 438 халаалтын зуух байгаа бөгөөд нийслэлийн Зохицуулах зөвлөл, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олгогдож, хяналт тавьж ажиллаж байна. Мөн төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжид холбогдох боломжгүй Улсын болон орон нутгийн өмчид үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын барилга байгууламжийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Газком ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан” гэв.

    Түүнчлэн цаашид энэ ажлуудыг урагшлуулах хүрээнд шаардлагатай байгаа зарим асуудлуудаар тодорхой мэдээлэл өглөө.

    Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн төв байгуулах тухай танилцуулгыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хүргэв.

    Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/417 захирамжаар Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан. 2015 онд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэй болсон байна. Цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт хүмүүжлийн байрыг шинээр барьж, иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан танилцуулгадаа онцоллоо.

    Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, эх үүсвэр, зураг төсөв болон бусад шаардлагатай судалгаа тооцоогоо сайн гаргаж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!