MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    2020-04-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө.

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзах үеэрээ “Гамшиг ослын үед иргэдийнхээ төлөө ажилладаг, бүх цаг үед хэзээд бэлэн байдалд ажилладаг Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлийн ажилд Засгийн газар, нийслэл, ОБЕГ анхаарч ажиллаж байгаа. Захын гурван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн машин техникийн асуудал хүндрэлтэй байдаг. Харин энэ асуудлыг үе шаттайгаар ийнхүү шийдвэрлэж байна.

    Түүнчлэн Улсын Онцгой байдлын ерөнхий газарт эрүүл мэндийн зориулалтаар болон бусад гамшиг ослын үед ашиглах дөрвөн нисдэг тэрэг ирж  байгаа. Ингэснээр бид цаг алдахгүйгээр иргэддээ үйлчлэх боломжийг бүрдүүлж чадна. Эдгээр байгууллагуудыг бэхжүүлж байж бид бүх төрлийн гамшиг ослоос иргэдээ урьдчилан сэргийлэх эрчимжүүлэх, гамшиг осол гарсан тохиолдолд авран хамгаалах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Чинбат “Налайх дүүрэг газар нутгийн хувьд Тэрэлж рүү чиглэсэн аялал жуулчлалын бүс, Сүхбаатар, Дорнод, Хэнтий рүү явах авто замууд хамрагддаг учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Үүнийг дагаад авто замын осол гарах нь ч их. Иймд өнөөдөр онцгой байдлын алба хаагчдын ажил үүргээ хурдан шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай туулах чадвартай сайтай, аврах ажиллагааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашинтай болж байгаадаа баяртай байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тоног төхөөрөмж, автомашины хувьд 100 хувь ажиллах боломж бүрдэж байна” хэмээсэн юм.  

    Эхний ээлжийн 2.3 км авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг шалгалаа. Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх зургаадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Зураг төслийн дагуу дугуйн зам, явган замын ажил мөн хийгдэх аж.

    Хотын Захирагч “Авто замын зорчих хэсгийн ажлыг тохижилтын ажилтай хамтад нь хийгээд явах хэрэгтэй. Замын ажлын хажуугаар хийх ажил их бий. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд ажлыг чанартай, стандартын шаардлага хангаж ажиллах ёстой шүү” гэдгийг анхаарууллаа.  

    Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүй тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчины 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажлыг хийх бөгөөд одоогоор тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа юм.

    Тохижилт, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг чанартай шаардлагатай гэв

    Нийслэлийн Засаг дарга болон Хотын ерөнхий менежер нар авто замын ажлын явцыг шалгахаас гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажил болон Таван шарын орчмын шугам сүлжээний ажлын явцыг шалгасан юм.

    Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажлын тухайд гүйцэтгэгч компани ирэх зургаадугаар сарын 15-нд хийж дуусгахаар ажиллаж байна. 5700 метр квадрат хатуу хучилттай зам, 70 автомашины зогсоолтой, авто болон явган замын гэрэлтүүлэг, гадна орчны камер суурилуулах, 3400 метр квадрат явган зам талбайн ажил бүхий иж бүрэн тохижилтын ажлыг ийнхүү хийж гүйцэтгэж байгаа юм.

    Нийслэлийн Засаг дарга ажлын явцыг шалгах үеэрээ “Явган хүний замд яагаад сандал байрлуулчихсан байгаа юм. Үүнийгээ өөрчилж, явган хүний замд сандал байруулсныг засаарай. Тохижилтын гүйцэтгэлийн ажил тааруу байна шүү. Ажил хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй” гэдгийг хатуухан хэллээ.

    Тус дүүрэгт нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ажлын гүйцэтгэлийг чанар, стандартын дагуу хийх ёстой. Үүнд дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй байна. Мөн аюулгүй байдлаа хангаж, гадна орчноо цэвэрлэж, шугам сүлжээний дулаалгын ажлыг маш сайн хийх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.  

     Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!