MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов

    Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов

    2019-09-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой  Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц  аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

    Тухай хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчдын Хотын даргад мэдээлснээр Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй гэдгийг мэдээллээ.

    Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд  Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгосон байна.

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан  2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, үмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд  одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.

    Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч  нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна,  тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.  

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Иргэд оршин суугчид та бүхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана” гэдгийг иэлэрхийллээ. 

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
    2026-06-15 09:52:00
    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!