MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо

    Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо

    2019-09-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар тулгамдсан асуудлыг шийдэхээр тусгасан боловч Хууль зүйн яамны мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс эрх зүйн чадамжгүй болсон, хариуцлагын тогтолцоо сул, журмын зарим заалт ерөнхий утга агуулгатай, журмыг дагаж мөрдөхгүйгээр шарил ил тавьж, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг хянах боломжгүй болсон, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компаниудад тавигдах шаардлага байхгүй, шашны байгууллагууд талийгаачийн алтан савыг нээхдээ ихэнх тохиолдолд газарт оршуулах чиглэлийг хэлж байгаа нь газрын оршуулга нэмэгдсэн, сүүлийн жилүүдэд оршуулгын компаниуд нэмэгдэж, оршуулгын үйлчилгээг бизнес болох хандлага нэмэгдсэн зэрэг дутагдалтай талууд их байгаа юм.

    2017 оны статистикаар Монгол улсын хэмжээнд 17482 иргэн нас барснаас нийслэлд 7605 иргэн нас барсан. Энэ нь Улсын хэмжээний нас баралтын 43.8 хувийг эзэлж байна. Нэг иргэнийг дунджаар 6 мкв талбайд оршуулдаг гэж үзвэл 2017 оршуулгын газар 3.5 га газраар тэлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 758.5 га талбайд оршуулгын газар байгаа бөгөөд үүнээс 524.5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176.5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57.5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдэж байна. Үүнээс гадна Төв аймгийн нутаг дэвсгэрт хотын баруун зүүн талд хоёр байршилд нийт 140 га талбайд оршуулгын газар ажиллаж байна.

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын төсөл” батлагдсанаар

    1. Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалт энэхүү журмаар, газар эзэмших үйл ажиллагаа Газрын тухай хуульд зааснаар зохион байгуулагдна.
    2. Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг болон шинээр хүсэлт илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд, хотын захиргааны хоорондох харилцаа, хүлээх эрх үүрэг, хариуцлага тодорхой болно.
    3. Сүүлийн үед иргэдээс 70 давхар болон Нарангийн энгэр зэрэг хуучны оршуулгын газруудад оршуулсан талийгаачаа олохгүй байна, яг хаана оршуулсан талаар мэдээлэл архивд байдаг уу? Олж өгөх боломжтой юу? гэх зэргээр олон асуулт ирж байна. Иймд оршуулсан талийгаачийн шарил бүрийн газар зүйн координат, мэдээллийг оршуулгын үйлчилгээг эрхэлдэг компани бүр бүрдүүлж, иргэд талийгаачийн мэдээллийг авах боломжтой болно.
    4. Зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн бол тухайн талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авахгүйгээр талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах арга хэмжээ авдаг болно.
    5. Өрхийн дундаж орлого нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар бага хэрэглээтэй өрх гэж тогтоогдсон нэн ядуу, ганц бие харах хандах хүнгүй, 0-14 насны 3-аас доошгүй хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй талийгаачийн оршуулгын үйлчилгээний зардлыг 50-аас доошгүй хувиар хөнгөлөх боломжтой болно.
    6. Шарилын хөшөөний хэмжээг 50см х 80см–ээс ихгүй байхаар хязгаарласнаар байгалийн чулууны нөөцийг хэмнэх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифын хэлбэлзлийг багасаж, шарилын хөшөөний хэмжээ нэгэн жигд болон, ялгавартай байдлыг багасгана.
    7. Оршуулгын үйл ажиллагаанд бизнес, орлого хөөсөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа багасаж, байгальд ээлтэй чандарлах үйл ажиллагаанд чиглэсэн оршуулгын үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Мөн бурхан шашны байгууллагын хандлага өөрчлөгдөж, нийслэлийн эргэн тойрны зөвшөөрөлгүй оршуулгын газрын хэмжээ буурч, орон нутгийн хяналт, зохицуулалт тодорхой болж, тодорхой үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөсөн байна. 

     

    Тус журмын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар болов.

     

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!