Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарыг зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болгож, хөгжлийн шинэ шатанд дэвшүүлэх зорилго бүхий технологийн бирж байгуулах тухай анхны хэлэлцүүлгийг 2019 оны долоодугаар сарын 03-ын өдөр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцож санал, зөвлөмж гаргасан байна.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР