MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов

    Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов

    2019-06-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15  жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм.

    Хүндэтгэлийн хурлын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нарын хүндэт зочид болон онцгой байдлын албаны үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.

    Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ОБЕГ-ыг 15 жилийнх нь ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Онцгой байдлын албыг анх байгуулж, Монгол Улсын сайд, Шадар сайдын хувиар гурван удаа удирдан ажиллахад хамт хүчин зүтгэж байсан үе үеийн дарга, удирдлага, аврагч, албан хаагчдад талархал илэрхийлье. Гал түймэр, үер усны аюул, цасан нуранги, шуурга, зуд, халдварт өвчин зэрэг байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөл, гамшиг, ослын голомтод цаг наргүй хүчин зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй хангамж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө Монгол Улсын төр, засаг шат дараатай арга хэмжээ авна” хэмээлээ.

    Шадар сайд Ө.Энхтүвшин “Хүний амьдралтай харьцуулахад 15 жил богино хугацаа хэдий ч та бид хамтран Онцгой байдлын албыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсний үрээр бид иргэдээ авран хамгаалах, аюулгүй, амар тайван амьдруулах төрийн эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирснийг онцлон дурдахад таатай байна. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, найдвартай хүргэж байгаа, нэр хүндтэй, итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын байгууллага ямагт хошуучлан ажиллаж байгааг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэж хэлье. Цаашид үйл ажиллагаа, хүчин чадал, албан хаагчдын ур чадвар жил ирэх тусам улам өргөжин тэлж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангаргаа нэр төртэйгөөр биелүүлсээр байна гэдэгт та бүхэндээ эргэлзэхгүй байна” гэсэн юм.

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх эрх зүйн орчин нэгэнт тогтсон. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй үеийг туулж байгаа хэдий ч 2015 оноос хойш 42 анги, салбар, хэлтсийг шинээр байгуулж 900 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ. Бид өнөөдрийн түвшинд хүрсэн ололт, амжилтаа бататгаж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Онцгой байдлын алба улам бүр бэхжин өнө мөнх оршин тогтоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийт бие бүрэлдэхүүндээ 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилт хүслээ.

    Зочид, төлөөлөгчид хүндэтгэлийн хуралд үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийг олгохоор болсноо хэлж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд эрхийн бичгийг гардуулсан юм.

    Мөн Шадар сайдын зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагналаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг Онцгой байдлын Ерөнхий газрын “Тэргүүний албан хаагч” цол тэмдгээр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан онцгой байдлын албан хаагчдад цол олгосон юм.

     

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!