MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “АЛСЫГ ХАРЪЯ –ОРГАНИКИЙГ СОНГОЁ” сарын ажлын үр дүнг танилцууллаа

    “АЛСЫГ ХАРЪЯ –ОРГАНИКИЙГ СОНГОЁ” сарын ажлын үр дүнг танилцууллаа

    2019-06-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их байгаа юм. 

    Иймд Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын ажлыг тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Сарын ажлыг  2 үндсэн чиглэлээр явуулсан. Сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүй, хамтын баталгаажуулалт, органик болохыг гэрчлэх тэмдгийн хэрэглээтэй холбоотой нийт 9 удаагийн сургалтыг зохион байгуулж, 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид, баталгаажуулалтын болон мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан байна.

    Мөн "Органик хөгжил" хамтын баталгаажуулалтын байгууллага үүсгэн байгуулагдаж, гишүүд тангаргаа өргөн, Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэхээр 05 өнгөрсөн сарын 29-ний өдөр холбогдох материал ирүүлснийг ХХААХҮЯ-аас хянаж, хамтын баталгаажуулалтын анхны байгууллагыг бүртгэжээ. Хуулинд органик хүнсийг баталгаажуулах гурван төрөл байгаагийн нэг нь Хамтын баталгаажуулалтын байгууллага юм. Тус байгууллага нь харилцан итгэлцэл дээр тулгуурласан сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх юм.

    ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг “Сарын ажлын бас нэг үндсэн чиглэл нь ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, НХХААГ гэсэн дөрвөн байгууллага хамтран зах зээл дээр байгаа “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд тандалт судалгаа хийсэн. Судалгаанд 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн  хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь  нь  Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой, импортын хүнсний буюу 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй  боловч www.organic.gov.mn “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байна. Иймд 200 орчим аж ахуйн нэгжид сануулга, зөрчлийг арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

    Үйлдвэрлэгч нар Органик хүнсний тухай хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллах ёстой. Үүнийгээ хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой” хэмээлээ.

    “Органик” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

    • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал;
    • “Монгол алтайн барагшун” ХХК-ийн барагшуны ханд, цай;
    • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал;
    • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT шар айраг;
    • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай;
    • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай;
    • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингын үрийн гурил г.м

    “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

    • “Михачи” ХХК, “Сэ-Тэ-Би” ХХК-ийн зөгийн бал;
    • “Эко Эрдэнэ” ХХК-ийн 2 нэр төрлийн варень;
    • “Гогте Фүүдс” ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс;
    • “Таван эрдэнэ” ХХК-ийн ногоон цай;
    • “Бүтээл сан” ХХК-ийн Шаамар зөгийн бал;
    • “Юу-би-бренд” ХХК-ийн бантан;
    • “Тэсо Корпораци”-ийн Чацаргана, Нэрсний ундаа;
    • “Баясах интернэйшнл” ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овьёоснууд
    • Давс, цайны хужир

    “Байгалийн цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

    • “ГБТ трейдинг” ХХК-ийн Артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо;
    • “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн Хуба Хаяа чацарганы тос, охь;
    • Монос хүнс ХХК-ийн ЭКО цай, “Эко маалинги” ХХК-ийн маалингын тос, тэжээл, үр;
    • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай;
    • “Мандах сутай трейд” ХХК-ны гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино;
    • “Агь” ХХК-ийн “Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон;
    • “Завхан баялаг” ХК-ийн Нэрс нэрийн жүүс ундаа
    • Улиастай нэрийн дарс
    • “Баясах фүүд” ХХК-ийн Bagro зөгийн бал зэрэг байгууллагууд байгаа юм.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!