MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллаж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллаж байна

    2019-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа.

    Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн гурван жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Бид өнөөдөр танай уурхайд ажиллаж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс базааж бэлтгэх ёстойг сануулж байгаа хэрэг. Багануурын уурхай лицензийн асуудлыг Д.Сумъяабазар сайд шийдэж өгөөрэй” гэв. Мөн сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж, үр дүнтэй үйл ажиллагаагаа дээшлүүлж ажиллах ёстойг анхааруулсан юм. Дараагаар нь Ерөнхий сайд болон бусад албаны удирдлагууд “Багануур” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав.

    Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир  дүүргийн талаарх товч танилцуулга мэдээллийг хийсэн юм.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан “Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн “Төсвийн үргүй зардал гаргахгүй, шаардлагагүй зүйлд хөрөнгө, мөнгө зарахгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг үнэ цэнтэй зарцуулдаг байх ёстой. Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Төрийн алба бол бүхэлдээ үйлчилгээний байгууллага шүү” гэдгийг онцолж хэлэв.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Бүх төрийн албан хаагчид шат шатандаа хариуцсан дүүрэг, хороондоо очиж, иргэндээ хүрч үйлчилж ажиллах шаардлагатай байна. Өрөөндөө суугаад, бичиг цаас бие биен рүүгээ шидээд улс орон, нийслэл дүүргийн ажил, амьдралд ахиц гарахгүй. Бидний төлөвлөн боловсруулж гаргасан ажлууд амьдрал дээр ямар шатанд хэрэгжиж байгааг нөхцөл байдал дээр нь үзэж танилцах, ам ажил хоёрын зөрүүг арилгахыг хүсье. Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллаарай” хэмээлээ.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас дүүргийн төрийн албан хаагчид зарим зүйлийг асууж, тодруулан нээлттэй санал, сэтгэгдлээ хэлсэн юм.

    Үүний дараагаар Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамтаар тус дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, 139 дүгээр Цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа.  Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр болсон бол сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.

    Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс одоо дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож  байна.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!