MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа

    Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа

    2019-05-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

    Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас мэдээллийг авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 81 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт нь 78.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт үүрэг даалгавраас 25.9 хувийг Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, хаяг рекламны самбар, авто замын тэмдэг, тэмдэглэгээ хайс хашлага зэргийн өнгө үзэмжийг сэргээх, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлт, газрын зөрчил маргааныг арилгах зэрэг байв. Мөн “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд БЗД-ийн VIII хороо, Хууль сахиулахын их сургуулийн урд талд байрлах 1978 онд ашиглалтад орсон, 48.1, 48.2, Цагдаагийн 90 айл, 32 дугаар цэцэрлэгийн шугам сүлжээний угсралтыг инженерийн зөв шийдэл, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, материалын оновчтой хуваарилалтын үр дүнд ОСНААУГ, түүний Зүүн түгээх төв, ХҮТ-1, ГУББГ-ын хамтын ажиллагааны үр дүнд 200 айл өрхийн 1000 орчим иргэд 2001 оноос хойш олон жилийн дараа хэрэглээний халуун устай болгосон. “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 гаруй аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг 2052 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна” гэв.

    Хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд орон сууцны хорооллууд дундах тохижилт, ногоон байгууламжгүй, сул шороон хөрстэй, хүний хөлд тахлагдсан, борооны ус ихээр тогтдог есөн дүүргийн 157 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилт хийх судалгааг дүүргүүдийн ЗДТГ, СӨХ-той хамтран ажиллаж, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголт зэргийг харгалзан үзэж 32 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилтыг хийхээр төлөвлөж, ажлын байршил бүр дээр ажиллаж, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж байна” хэмээн мэдээллээ танилцуулсан юм.

    “Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээг бий болгох ажлын хүрээнд 8 газрын захирамж гаргасан”

    Зөвлөгөөнөөр “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. Тэрбээр “Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түгээлт борлуулалтын сүлжээг байгуулах ажлын хүрээнд найман газрын захирамж гаргасан. Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг олгон, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна. Мөн хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьд тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХК-тай хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 5-наас эхлэн жишиг цэгийг нээсэн” хэмээв.

    Мөн “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл арга, хэмжээн дээр техникийн нөхцөл олгох асуудал, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүссэн техникийн нөхцөл олгох, Налайхын үйлдвэр технологийн паркийн эрчим хүчний эх үүсвэр, түүний гарц, техникийн нөхцөл олгох шийдэл зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Р.Дагдан хуралдаанд танилцуулав.

    Эрүүл мэндийн байгууллагынхны хариуцлагыг нэмэгдүүлж, хүнд суртлыг арилгах 30 хоногийн хугацаат үүрэг өгөв

    Хуралдааны танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн бүх дүүрэг хороодын удирдах ажилтнуудын дунд асуулт, хариулт, санал сонсох нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой асуудлуудад гарц шийдлийг хэлэлцсэн юм. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулах, мөн нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Түүнчлэн Авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /зургадугаар сарын 1-ны дотор/ нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах, энэ онд хөрөнгө оруулалт болон урсгал засвараар хийгдэж байгаа авто зам, барилга, байгууламж, шугам, сүлжээний ажлуудаа төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлууд болон түр хугацаагаар хаагдах авто замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тогтмол хяналт тавихыг мөн холбогдох ажилтнуудад даалгав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг ажлуудыг хариуцлагатай зохион байгуулах, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хариуцлага, ёс суртахууны доголдол, хүнд суртлыг арилгах асуудлаар 30 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан юм.

    Мөн “Нийслэл, дүүргийн ажилтан, албан хаагчид хоорондоо ажлын уялдаа холбоо муу байна. Аливаа ажилд идэвх санаачилгатай, бүтээмжтэй иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай. Төр иргэндээ үйлчлэх ёстойг бид алхам тутамдаа санаж, ажил хэрэгтээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэл учруулдаггүй хурдан шуурхай ажлыг урагшуулдаг байх алхмыг хаа хаанаа мөрдөх ёстой. Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, хөдөлмөрлөж байж бид хөгжилд хүрнэ. Тиймээс та бүхэнд хотын ажлаас илүү чухал, хариуцлагатай ажил байхгүй гэдгийг дахин сануулж хэлье” хэмээн хотын Захирагч хуралдаанд оролцсон нийслэлийн удирдах ажилтнуудад онцгойлон анхааруулсан.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!