MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим системээр үзүүлнэ

    Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим системээр үзүүлнэ

    2019-05-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Нийслэлийн Мэдээлэл,  технологийн газрын мэргэжилтэн Э.Баярбямбаас дараах мэдээллийг тодрууллаа.

    -“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй, шуурхай, тэгш, нээлттэй хүргэх” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх олон ажил хийгдсэний нэг нь Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR систем бөгөөд тус системээр дамжуулж тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг 2017 оноос үзүүлж эхэлсэн.

    -Smartcar системээр дамжуулж авах боломжтой үйлчилгээний талаар?

    Бид Татварын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран Тээврийн хэрэгслийн албан татвар, Зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Торгуулийг онлайнаар төлөх,  өөрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хянах зэрэг үйлчилгээг 2017 онд амжилттай нэвтрүүлснээс гадна Төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг харах, Жолоодох эрхийн оноог шалгах 2 үйлчилгээг 2018 онд нэвтрүүлсэн. Энэ онд Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ, Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах, Жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл авах, Ачаа тээвэрлэх эрх бүхий EC зөвшөөрөл авах зэрэг 5 төрлийн үйлчилгээг нэмж нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    -Иргэдийн дунд цахим системээр татвар төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээндээрээ тамга дарж баталгаажуулах шаардлагатай гэсэн ойлголт байдаг?

    Цахим гэрчилгээний загвар батлах тухай Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/75 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалаар батлагдсан QR кодтой загвар бүхий “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ”-г иргэний и-мэйл хаягаар хүргэж байгаа. Тухайн баримтыг хэвлэн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар Татварын Улсын байцаагчийн татвар төлсөн тэмдэгийг бүрэн орлох боломжтой юм.

    -Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

    Нийслэлийн иргэдээс гадна орон нутагт ажиллаж амьдардаг иргэд https://smartcar.mn/ системийг хэрэглэдэг. Вэб суурьтай системээс гадна IOS, android утсанд зориулсан аппликэйшнтэй учраас тээврийн хэрэгслийн мэдээллээ хянах, татвар хуурамж болон бусад тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой болж иргэдийн цаг завыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

    Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR системээр  1,376,605 хэрэглэгч хандсан байдаг бол, ухаалаг утасны аппликешн хувилбарыг нийт 106,460 тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн гар гар утсанд суулган ашиглаж байна. Энэ нь иргэдийн таашаалд нийцсэн систем болон цар хүрээгээ тэлэн ажиллаж байгааг харуулж байгаа боловч нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн тоотой харьцуулахад хангалтгүй байна. Иймээс https://smartcar.mn/ системийг сурталчлан таниулах, иргэдийн цахим оролцоог дэмжих тал дээр бусад төрийн байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа хийж хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.

    -Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр дамжуулан одоогоор хичнээн иргэнд татвартай холбоотой үйлчилгээ үзүүлсэн бэ?

    Өнөөдрийн байдлаар 33,397 иргэн  2,8 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна.

    -Танай системийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан байдаг вэ?

    Манай систем Үндэсний дата төв УТҮГ-т байршдаг тул хэвийн найдвартай ажиллагаа олон улсын төвшинд бүрэн хангагдсан байдаг. Мөн төрийн мэдээлэл солилцооны ХУР, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН зэрэг системүүдтэй мэдээлэл солилцон ажилладаг учраас иргэнийг таньж баталгаажуулсаны үндсэн дээр мэдээ, мэдээллийг ил тод нээлттэй харуулах нөхцөл байдлаар ханган ажиллах боломжтой болж байгаа юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!