MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

    С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

    2019-05-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Номын баяр-2019" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч  П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид оролцов.

    13 дахь жилийн “Номын баяр"-ын үйл ажиллагааг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхэд багачуудыг ном уншиж, ойлгох дадал хэвшилд суралцуулах, номтой нөхөрлүүлэх, дүүрэг, сургууль, цэцэрлэг бүрт номын сан байгуулах, уншлагын танхимтай болгох зорилгоор “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.  Миний бие НИТХ-ын  даргаар ажиллаж байхдаа Д.Мөнхжаргал төлөөлөгчийн  хамтаар “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлүүлсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж, Улаанбаатар хотод номын сангүй, уншлагын танхимгүй цэцэрлэг байхгүй болсон гэж хэлж болно. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, уншигч, зохиолчдын хүсэн хүлээдэг чухал арга хэмжээ болсон энэхүү “Номын баяр”-ын үйл ажиллагааг цаашид ч нийслэлийн зүгээс дэмжиж оролцсоор байх болно” хэмээн онцолж хэлсэн юм. Мөн хотын дарга энэ жил тохиож буй нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд орчин үеийн хүүхдийн зохиол, бүтээлийн өв санг нэмэгдүүлэх, хүүхдийн зохиолчдыг дэмжих зорилгоор 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласнаа нээлтийн үеэр дуулгалаа.

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Ном бол бялдуучилдаггүй, долигнодоггүй, зоддоггүй, зандардаггүй боловч хамгийн хатуу бөгөөд үнэнийг хэлдэг багш гэдэг. Эрдэм номын баяртаа өргөнөөр оролцож, хүүхэд багачууд та бүхний номын цагаан буян дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээв.

    “Хүүхэд Монголын ирээдүй” уриатай гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү “Номын баяр”-т 300 гаруй зохиолч, 120 хэвлэн нийтлэгч нар оролцож байгаа аж. “Номын баярын энэ жилийн онцлог нь хүүхдийн зохиолчдыг чадваржуулах, хүүхдэд зориулсан зохиол бүтээлийг чанаржуулахыг уриалж байгаад оршиж байгаа” хэмээн Үндэсний номын баярыг 13 дахь жилдээ зохион байгуулж буй "Номын гэрэлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлсэн.

    МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав “Манай зохиолчдын он удаан жил хүсэн хүлээж байгаа зүйл нь төр, засгийн дэмжлэг юм.  Сүүлийн үед харин төр, засгаас соёл, урлагаа, уран зохиолоо дэмжихээр ярьж байгаа нь сайшаалтай хэрэг. Өнөөдрийн энэхүү “Номын баяр”-ын үеэр хотын дарга С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн зохиолын уралдаан” зарлах гэж байгаагаа хэллээ. Энэ бол зөвхөн хүүхдийн зохиолчид гэлтгүй, Монголын уран зохиолын хүрээнийхэнд урам зориг өгсөн үг байлаа. Хүнийг өөрчилье гэвэл дотоод зүрх сэтгэлийн хүмүүжлийг нь өөрчлөх хэрэгтэй. Үүнийг номоор л хийдэг, өөрчилдөг юм” хэмээн ярилаа.

    Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч гуайг талбайн асарт тухлан, уншигч, олон нийттэй энгүүн яриа өрнүүлэн хууч дэлгэж байх үеэр сэтгэгдлийг нь сонслоо. Буурал найрагч “Манай Ц.Дамдинсүрэн гуай “Хар авдарт ном бий, Хазгар өвгөнд эрдэм бий” гэж хэлсэн байдаг. Ном эрдмийг ямагт дээдэлж явахыг хэлсэн санаа шүү дээ. Жил жилийн номын баярт цуглаж байгаа хүмүүс номонд хайртайдаа, ном унших дуртайдаа Сүхбаатарын талбайд зорин ирдэг юм. Түүнээс биш надад хайртайдаа цуглаад байгаа юм биш” хэмээн егөөдөв.  

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!