MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

    Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

    2019-05-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV  конгресс”-ын бэлтгэл ажлын талаар байв.

    Тус конгрессыг зохион байгуулах ажлын хүрээнд ХНХЯ, ЗТХЯ-ныхан нийслэлээс шалтгаалах зарим асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг хотын Захирагчаас хүссэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг хангах, дэд бүтцийг бий болгох зорилгоор зарим явган хүний замын тохижилт, шинэчлэл хийх, хүртээмжийг сайжруулах, засварын ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох нийслэлийн харьяа газруудад хүсч, иргэндээ тэгш боломжийг олгох нь төр засгийн байгууллагад ажиллаж буй бидний эрхэм үүрэг гэдгийг сайд С.Чинзориг хэлэв. Ялангуяа конгрессын үеэр гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийг угтан авах бэлтгэлийг сайтар хангахын тулд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын жорлонгоос эхлээд, хүлээн авах зочид буудлын эргэн тойрон дахь гарц, орц, замын гэрлэн дохионуудыг дуутай болгох, тусгай зориулалтын зам гаргах гээд олон ажил амжуулах шаардлагатай байгааг сайд онцолсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудалтай холбоотойгоор зарим тохижилтын ажлыг эхлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад учруулж буй хашаа, хайсыг буулгаж байгаа гэдгээ хэлээд, мөн конгрессын бэлтгэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авахын тулд холбогдох газруудад чиглэл өгч, хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.

    Мөн энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн газрын зөвшөөрлийг эцэслэн шийдэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барих газрын асуудлыг талууд хэлэлцэн, саналаа нэгтгэв. Зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох гэж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн заслын төв нь 250 хүүхдийг хүлээн авч оношлох, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд газрын гэрчилгээ нь Баянгол дүүрэгт байгаа аж. Тиймээс газрын гэрчилгээг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн нэр  дээр шилжүүлж өгөх сайдын хүсэлтийг хотын Захирагч уриалгахан хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд эл асуудлыг даруй шийдвэрлэх үүрэг өглөө. Түүнчлэн Партизаны сангийн аж ахуйн ойролцоо газар олгосон  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын асуудлыг ч сайтар судалж, нийслэлтэй ойртуулах боломжит байршлуудын саналаа оруулж ирэхийг даалгав. Мөн олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд тал талаас нь “хумсалсаар” 1200 га үлдсэн тул үүнийг анхааралдаа авах тухай талууд харилцан ярилцаж,  нийслэлийн зүгээс тэнд цаашид газар нэмж олгохгүй байх, зарим зөвшөөрлийг нь эргэж харахаар болсноо дуулгасан юм. 

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон хотын Захирагч С.Амарсайхан нар ийнхүү хүүхэд, гэр бүл, халамж, хөдөлмөр, даатгал гээд тулгамдаад буй олон асуудлаар санал солилцож, гарц шийдлээ хамтран эрэлхийлж ажиллахаар тохирлоо.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!