MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Экспресс автобус иргэдийн цагийг хэмнэнэ, хотын түгжрэлийг ч бууруулна

    Экспресс автобус иргэдийн цагийг хэмнэнэ, хотын түгжрэлийг ч бууруулна

    2019-05-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Таван шараас хотын төв орохын тулд автобусаар их удаан явдаг тул утасныхаа сэрүүлгийг тавиад унтчихдаг тухайгаа оюутнууд ярьдаг. Харин одоо оюутнууд автобусанд нойр авах биш, гэртээ 10-15 минут илүү хугацаагаар унтаж амрах боломжтой болно. Зөвхөн оюутнууд ч гэлтгүй, Таван шараас Зүүн дөрвөн зам руу, эсвэл Таван шараас Хөгжим бүжгийн коллеж хүртэл маш яаралтай ирэх гэсэн хэн хүнд нийтийн тээврийн экспресс чиглэл нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа юм.

    Экпсресс 1 чиглэл  нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар  эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

    Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы өгсөн 30 хоногийн хугацаатай албан даалгаврын дагуу нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Ирэх даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.  

    Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар  хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.

    Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.

    “Экспресс чиглэлд явж байгаа автобусыг яаж ялгах юм бол” гэж зорчигч та асуух гэж байна уу. “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа шүү.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!