MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ

    Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ

    2019-05-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

    Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн нийт 93 чиглэлд, 19 аж ахуйн нэгж, байгууллагын угсраа, их, дунд багтаамжийн 943 автобус, троллейбусны хөдөлгөөний бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтыг хийж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шинэчлэн боловсруулсан журмын дагуу програм хангамжийн хөгжүүлэлтийг хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт болон гомдол хүлээн авах мэдээлэл бүхий зурагт хуудасны загварыг тус газрын даргын 2019 оны А/10 дугаар тушаалаар баталж, угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбуснуудын гадна, дотор талд байрлуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн автобусны зорчигч, урсгал эрэлтийн судалгаанд үндэслэн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа мэдээлсэн юм.

    Энэ дагуу хийж хэрэгжүүлж буй ажлуудыг улам ахицтай урагшлуулж, бодит үр дүнд хүргэн, өөр цаашид ямар ажил хийх ёстойг хөндлөнгийн судалгааны байгууллагаар гаргуулж ажиллахыг хотын Захирагч үүрэг болголоо.

    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Улаанбаатар хотын авто замд шинээр байршуулах шаардлагатай тэмдэг, мэдээлэх самбарын танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нэг чигийн хөдөлгөөнд оруулах гудамж замын санал” байв. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан дүүрэгт авто замын мэдээлэл агуулсан хөдөлгөөн зохион байгуулах мэдээлэх самбар байршуулах төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай хамтран саналыг боловсруулсан байна. Авто замын мэдээлэл агуулсан хөдөлгөөн зохион байгуулах, иргэдийн ая тухтай зорчих, замын түгжрэлийг бууруулах зорилгоор зургаан дүүрэгт мэдээлэх самбар байршуулах шаардлагатай “Чигийн урьдчилсан заалт” /5.33а/ нийт 24 байршилд 40 ширхэг тэмдгийн байршил, төсөвт өртөгийн танилцуулгыг Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан хийв.

    Мөн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай зорчих, нөхцөлийг хангах зорилгоор туслах гудамж, хорооллын доторх авто замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах байршил, төсөвт өртөгийг танилцуулгыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд танилцуулсан юм.

    Энэ хүрээнд нийт найман байршлыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулах асуудлыг хурлаар хэлэлцэж, дахин сайн судалгаа, мэдээллээ нягталж, төсөвт өртгийг нарийн тооцоолж, тэмдэг тэмдэглэгээний хэмжээ загварыг олон улсын стандартын дагуу гарган хурлаар оруулж ирэхийг хотын Захирагч С.Амарсайхан анхааруулж, энэ асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!