MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ТОВЧ: Нийслэлийн ажил энэ долоо хоногт

    ТОВЧ: Нийслэлийн ажил энэ долоо хоногт

    2019-05-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    1. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу 22 км урттай дугуйн зам болон явган хүний зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулахаар боллоо. Иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, багачуудын тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоол бүхий цогцолбор байгуулах санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүд, холбогдох албаныхантай хотын дарга газар дээр нь очиж уулзаад, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  
    2. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын яамны төлөөлөгчид нийслэлийн ЗДТГ-т зочилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв. Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхан нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөр болон “972 айлын орон сууц”-ны төслийн ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр санал нэгдлээ.
    3. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар компанийн эзэмшилд байсныг хотын захирагч С.Амарсайхан гэрээг нь цуцлах захирамж гаргаснаар дээрх газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т  хариуцуулан ажиллуулж эхэлсэн. Талбайн урд талын 2.5 га газарт ямар бүтээн байгуулалт, тохижуулалт хийх тухай төслийн уралдаан зарлахаар болсон тул тохижилтын ажил эхэлтэл нийслэлээс хариуцан авто зогсоолыг түр ажиллуулж эхэллээ.
    4. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 4000 орчим хүнийг хамруулсан “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг “Улаанбаатар” паласт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандан “Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн оролцоо чухал” хэмээн онцолсон.
    5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас баасан гаригт Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ашиглах лаг усгүйжүүлэх, 617.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Пампак бодис худалдан авах” тендер болон, Сонгинохайрхан дүүргийн I, XX хорооны байр, Иргэний танхимын засвар, гадна фасадын ажил, IV, 26 дугаар хорооны байр, Иргэний танхимын засварын ажил гэсэн гурван тендерийн нээлтийг олон нийтэд ил тод зохион байгууллаа. Хотын захирагчийн санаачилгаар нийслэл дэх бүх тендерийг олон нийтэд нээлттэй, ил тод болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл, дарамт шахалт ирэх нь эрс багассан гэдгийг тус газрын дарга Э.Болормаа хэлэв. 
    6. Хотын захирагч С.Амарсайхан Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, өнгѳрсѳн долоо хоногт тэнд ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгалаа. Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.
    7. Баянзүрх дүүргийн IV хороо, ХХЕГ-ын баруун талд байрлах 1.8 га газарт  нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт талбай байгуулахаар зураг төсөл боловсруулсан. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулах, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт талбай барихад зориулан яаралтай шийдвэрлэх, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өглөө. 
    8. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд одоогоор 60 гаруй байршилд явган хүний зам, талбайг гаргаад байна. Өнгөрсөн пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулсан нь оршин суугчид болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн талархлыг хүлээлээ.  
    9. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц бүрэлдэхүүн, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн сайжруулах, эрдэмтэн судлаачдын сорил туршилтын үр дүнд батлагдаж шалгарсан арга технологийн дагуу мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн ургамал судлалын эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо.
    10. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын нэгдсэн төлөвлөгөө”-г хэлэлцэв. Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээг “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан, ажлын хэсэг байгуулжээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!