БНХАУ,
МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018
онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг
нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил,
гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р
сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн
хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор
тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна.
Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг
хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул
тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.