Нийслэлийн Байгаль орчны газар нь Хөл газрын ургамлыг хөрсний доройтол, бохирдлыг бууруулахад ашиглах, нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлэх тул сонгон шалгаруулалтад оролцох, ажил үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллагуудыг ажлын даалгаврын дагуу санал ирүүлэхийг урьж байна.
Хамрах хүрээ, байршил: Улаанбаатар хот, Зуслангийн бүс
Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Зорилго: Хөл газрын ургамал болох халгай, лууль, шарилж зэрэг ургамлыг ургамлын хөгжлийн үе шатны дагуу бундуйжилт төгсгөл болон цэцэглэлтийн үед технологийн дагуу тайралт хийх, үе шат бүрийг баримтжуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан бэлтгэн олон нийтэд танилцуулахад оршино.
Ажлын даалгавар: Зуслангийн бүсийн 100х100 метр хэмжээтэй талбайд хяналтын 10 талбайг байгуулан хөрсний бохирдолтын зэрэг, нөхөн сэргэх чадавхийн судалгаа, туршилтыг явуулна.
Тавигдах шаардлага: Санал ирүүлж буй байгууллага нь нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Үүнд:
- Ижил төстэй ажлын туршлага
- Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл
- Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл
- Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа дор дурдсан хаягаар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Нийслэлийн засаг захиргааны II байр 4 давхар 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар
Утас: 11318003, 11323780, НБОГ-ын ХБОБНХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан