Нийслэлийн Байгаль орчны газар нь Хөрсний хүнд металлын бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зарим газрын бохирдлыг саармагжуулах арга хэмжээ авах ажлыг гүйцэтгүүлэх тул сонгон шалгаруулалтад оролцох, ажил үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллагуудыг ажлын даалгаврын дагуу санал ирүүлэхийг урьж байна.
Хамрах хүрээ, байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Зорилго: Хүнд металлаар бохирдсон нийтийн эзэмшлийн талбайн хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх.
Хүнд металлаар бохирдсон хөрсийг биологийн аргаар саармагжуулах болон нөхөн сэргээх ажил нь:
- Хөрсний бохирдлын төвшин, зэргийг тогтоох
- Хөрсний бохирдлыг саармагжуулах
- Бохирдолтой хөрсөнд биологийн нөхөн сэргээлт хийх гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
Ажлын даалгавар: 1000 м2, 2000 м2 талбай бүхий 2 газраас хөрсний хүнд металлын бохирдлыг тодорхойлох дээжийг авна.Үүний өмнө хөрсний шинж чанар тодорхойлох ажлыг хийж хөрсний ерөнхий хэв шинжийг тодорхойлно. Хөрсний хэв шинжийг тодорхойлохдоо хөрсний хөндлөн зүсэлт хийж, хөвхөн давхарга, ялзмагт давхарга, чулуулагт давхаргын зузааныг хэмжинэ. Ингэснээр хөрсний бохирдол хир гүнд байгааг мэдэж түүнд тохирох саармагжуулах аргазүй, мөн нөхөн сэргээлтэд ямар төрлийн бут, сөөг болон бусад ургамал тарихыг сонгоно.
Тавигдах шаардлага: Санал ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Үүнд:
- Ижил төстэй ажлын туршлага
- Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл
- Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл
- Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа дор дурдсан хаягаар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Нийслэлийн Засаг захиргааны II байр 4 давхар 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар
Утас: 318003, 323780, НБОГ-ын ХБОБНХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан