Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д идэвхи санаачлагатай оролцож, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургуулийн хамт олонд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар талархал илэрхийллээ. Талархал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.