MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог

    С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог

    2019-04-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон даруйдаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа.

    Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн зохион байгуулагддаг хийгээд, цахимаар тендер зохион байгуулах ажил өдгөө ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан үзүүлэв. Тодруулбал, өнөөдөр Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажил гэсэн хоёр тендерийн нээлт боллоо. Цахим системд тендерийн материалыг хүлээн аваад, нэг цагийн дотор нээхдээ оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарладаг аж. Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төслийн төсөвт өртөг нь 600.3 сая төгрөг бөгөөд энэ тендерт зургаан аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ. Харин Багахангай дүүргийн барилгын ажлын тендерт (төсөвт өртөг нь 211 сая төгрөг) оролцохоор 11 аж ауйн нэгж материал ирүүлсэн байв. 

    Компани болгоны ирүүлсэн үнийн саналыг ийнхүү олон нийтэд ил тод зарласнаараа төрийн дээд, дунд, доод шатны албан хаагчид “тендерийн цавчаа” хийдэг явдлыг үгүй болгохын эхлэл гэдгийг зохион байгуулагчид хэлсэн.

    Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Тендерийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, тендер шалгаруулалтын процессыг элдэв хардлага сэрдлэггүй, авлигаас ангид, олон нийтийн хараа хяналтан дор зохион байгуулахын тулд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тендерийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол санал нийслэлд ирдэг. Тендер зохион байгуулагчдын зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр “10 хувийн цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг, байх ёстой зүйл мэт ойлгодог хандлага ч газар авчээ. Үүнээс болж тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг,  төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг болсон нь нууц биш. Би Нийслэлийн Засаг даргын хувьд ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Авлигагүй Улаанбаатарын төлөө ажиллах болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулахыг зорьж буй аж ахуйн нэгж, компаниуд өнөөдрөөс эхлэн албан тушаалтад өгдөг 10 хувиараа ажлаа чанартай, зарласан хугацаандаа хийж гүйцэтгэхэд зарцуулагддаг болж, тэр мөнгөөрөө 10 хүн цалинжуулж, 10 гэр бүлд тус нэмэр болох учиртай гэдгийг хотын дарга энэ үеэр цохон тэмдэглэв.

    Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 503,7 тэрбум төгрөгийн 1019 төсөл арга хэмжээний худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар өнөөдрийн байдлаар 30 орчим тендер зарласан бөгөөд дараагийн шатны зураг төсөл, бичиг баримтын боловсруулалт хийгдэж бэлтгэл ажил хангагдсан 100 орчим тендер байгааг тус газрын дарга Э.Болормаа хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!