MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Танхимын команд штабын дадлагаар үргэлжилж байна

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Танхимын команд штабын дадлагаар үргэлжилж байна

    2019-04-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран,  нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй. Иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсныг бид мэдээлсэн. Харин одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна.

    Танхимын команд штабын дадлага сургуульд УИХ-ын Тамгын газар, ОБЕГ, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна НҮБ-ын байгууллагын суурин төлөөлөгч тэргүүтэй гамшгийн эрсдэл тохиолдсон үед онцгой нөхцөлд ажиллах иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Танхимын команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн томоохон голомтууд идэвхжиж, их, бага хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдсэн болсон. Тиймээс бүх нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл, дадалтай болж, бэлэн байдлыг хангаж хэвших нь нэн чухал болоод байна. Бүх шатны төрийн захиргааны байгууллага болон ААН-үүд, цэргийн албан хаагчид өнөөдрийн команд штабын сургуульд оролцож байна. Газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн аюулд бэлэн байх зэрэг ажлуудыг энэ өдрүүдэд өндөр зохион байгуулалтын дор  явуулна. Төгсгөлд нь төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнэх, үр дүнг нэгтгэх юм. Монгол Улс хэлтэй, хилтэй, хуультай. Тиймээс хүн болгон иргэнийхээ үүргийг биелүүлж гамшгаас хамгаалах сургуульд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.  

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Танхимын команд штабын сургуульд оролцогчдод хандан “Сүүлийн сар гаруйн хугацаанд бид энэ сургуулийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй байлгахын тулд ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн иргэд, олон нийтийг өргөнөөр татан оролцуулахын тулд нийслэлийн хэмжээн дэх 116 байгууллага, ААН-үүдийн бэлтгэл ажлыг хангалаа. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах мэргэжлийн ангийн хүч бололцоог бодит нөхцөл байдалд хэрхэн зөв төлөвлөж, зөв хуваарилж, зөв зохион байгуулж, харилцан уялдаа холбоотой ажиллуулах тухай болон  гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлыг дээшлүүлэхэд энэ сургуулийн гол зорилго оршиж байна. Энэ хүрээнд олон ажлууд гурав хоногийн хугацаанд хийгдэнэ. Бид цаашдаа энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, гамшгаас хамгаалах чиглэлээр тодорхой төсөв мөнгийг нийслэлийн төсөвт суулгадаг болно” хэмээн онцоллоо.

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өглөө Сүхбаатарын талбайд нийт бие бүрэлдэхүүн бүрэн жагслаа. Одоо Танхимын команд штабын дадлага сургуульд Улаанбаатар хотод дайчилгаатай бүх байгууллага, дээрээс нь нийслэлийн бүх удирдлагууд, тусгай бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. Энэ мөчөөс эхлээд хэдэн ч цаг минутад ямар ч цаг үеийн байдал зарлагдсан даван туулахад бэлэн байх өндөр зэрэглэлтэйгээр ажиллаж байна” гэв.

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль яг одоо ерөнхий цагийн байдлын I чиглэлийн хүрээнд дадлага сургуульд оролцогч байгууллагууд цагийн байдлыг илтгэхэд бэлтгэж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!