MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Үнс, лагийг ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой

    Үнс, лагийг ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой

    2019-04-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Байгаль орчны  газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд жил бүр олон мянган тонн шаардагддаг хар шороог орлох ижил төсөөтэй бүтээгдэхүүнийг хаягдал түүхий эдээс гарган авах боломжийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүнг танилцуулах, мэдээлэл солилцох зорилгоор “Улаанбаатар хотын ногоон байгууламж, нөхөн сэргээлт, барилгын материалд үнс болон лагийг ашиглах арга зам, боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

    Лагаас гаргасан бордоог ногоон байгууламжид ашиглах боломжтой

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан хар шороог Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр олборлосоор, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 100,000 м3 орчим ашиглаад байна. “Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэдэг ч тухайн газар байгалийн унаган төрхөндөө эргэж орохгүй, дахин хар шороон хөрс бүрэлдэн тогтох хугацаа урт тул хотын тоосжилтын нэг шалтгаан болсоор байгаа юм. Иймд хар шороо олборлох явдлыг үе шаттай бууруулж, түүнийг орлох бусад төрлийн бордоо болон бүтээгдэхүүнийг гарган авах боломжуудыг эрэлхийлэх нь ургамлан бүрхэвчийг хамгаалах, хөрсний доройтлоос сэргийлэх чухал ач холбогдолтой.” гэж уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга онцолсон юм.

    ШУТИС-ийн багш, доктор Д.Басандорж илтгэлдээ цахилгаан станцийн үнсийг цэвэрлэх байгууламжийн лагтай хольж боловсруулан хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлтийн дүүргэгч материал болгон ашиглах боломж байгааг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, туршилтын ажлын дүнд тулгуурлан танилцууллаа. Үнс, лагаас гарган авсан бордоог ашиглан зүлэг ногоо тарихад ургамлын ургалт хурдан, байгаль орчинд ээлтэй, хог хаягдлыг бууруулж, агаар орчны бохирдолд эерэг нөлөө үзүүлэхүйц байгаа бөгөөд төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдаад буй их лагийг, цахилгаан станцын үнсэн сангийн үнстэй хольж тодорхой хэмжээний боловсруулалт хийгээд жил бүр хотын ногоон байгууламжид бордоо болгон ашиглах боломжтой талаар сонирхолтой мэдээлэл хийв.  

    Дэлгэрэнгүй мэдээллийг: www.greywater.mn

    Мөн ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллагууд болох “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК, “Үржих үр” ХХК, “Анифло” ХХК зэрэг компаниуд нь байгалийн хар шороо ашиглахгүйгээр хог хаягдлыг ашиглан бордоо гаргах, олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хотын ногоон байгууламжид үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй ажлын туршлага, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://aniflo.mn/

    Налуу гадаргуутай талбай, хөрсний доройтол ихтэй газруудад ч богино хугацаанд, чанартай ногоон байгууламжийг бий болгох боломжууд байгаа бөгөөд өөрийн орны байгаль цаг уурын өвөрмөц онцлогт нийцүүлж амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон жилийн  судалгаа шинжилгээний ажлыг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/%D0%AD%D0%BA%D0%BE-%D1%82%D0%B0%D0%B9%D1%85%D0%B8-527269267710179/

    Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулахад шинэлэг алхам болох цэвэрлэх байгууламжийн лагийг ногоон байгууламжид ашиглах туршилт судалгааны ажилд “Эко тайхи” ХХК-ийн зүгээс Япон улстай хамтран өөрсдийн зардлаар нарийвчилсан судалгааны ажлыг хийж, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.

    Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж байгуулагдсанаас хойших 50 гаруй жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 17 талбайн 45 га, овоолго хур лагийн 24 га буюу нийт 69,7 га талбайд хуримтлагдаад буй лагийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулж, байгаль орчин ээлтэй хоёрдогч түүхий эд гарган авах эрдэмтэн судлаачдын туршилтаар баталсан загваруудад үндэслэн хотын ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд олон арван жил ашиглах боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/UrjikhUr/

     

    Үнсийг нөхөн сэргээлтэд ашиглах нь давхар ач холбогдолтой

    Нийслэлчүүдийн эрчим хүч, цахилгаан, дулааны хэрэглээг жилийн дөрвөн улиралд тасралтгүй хариуцан ажилладаг ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцууд жилд дунджаар 5 сая тонн орчим нүүрс түлж, түүнээс 500 гаруй мянган тонн үнс үнсэн сангуудад хаягдаж байна. Тухайлбал ДЦС-4 ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд 3.2 сая тонн нүүрс түлж, 300 мянган тонн үнс ялгаруулдаг.

    Жилийн 4 улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа бөгөөд хотын эрчим хүч, дулааны үйлдвэрлэлд түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсон цагт л үнсний асуудал шийдэгдэхээр байна. Одоогийн байдлаар зарим станцуудын үнсэн сан дүүрч, шинээр үнсэн сан байгуулах шаардлага тулгарч байна.

    Станцуудад ашиглаж буй нүүрсний хими, физик шинж чанараас хамааран ихэвчлэн нарийн ширхэгтэй үнс ялгардаг бөгөөд энэ нь улирлын чанартай агаарт тоосонцор болон дэгдэж иргэдийн тав тухтай амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаас нарийн ширхэгт үнсийг хоёрдогч түүхий эд болгон ашиглахад зардал бага, нэмэлт ажиллагаа шаардахгүй, гарч байгаа бүтээгдэхүүний өртөг бага байх эерэг талтай тул Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилга болон зам гүүрний ажлын бетон, цементийн орц, суурийн хийцийн найрлагад нарийн ширхэгт үнсийг түлхүү ашиглах, энэ төрлийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сурталчлах, сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцуулах боломжийг бүрдүүлэх мөн үнсэнд их хэмжээний цацраг идэвхт бодисын агууламж бий гэсэн иргэд, олон нийтийн дунд байдаг ойлголтыг өөрчилж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд биш бол хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтой, байгаль дээр байгаа чулуу хүртэл тодорхой хэмжээний цацрагтай байдаг талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, зөвлөх инженер,  доктор, дэд профессор Д.Сүнжидмаа илтгэлдээ дурдлаа.

    Үнсийг барилгын материал болон зам, гүүрийн ажилд ашиглаж буй олон улсын туршлагаас

    Мөн үнсийг барилгын материалд ашиглах “Барилгын материалын үйлдвэрлэлд  хэрэглэх үнсний техникийн шаардлага MNS 3927:2016  стандарт” батлагдсан байгаа нь уг асуудалд ажил хэрэгч хандаж, бодит ажил болгох боломжууд бүрэн байгааг нэмж тодотголоо.

    Барилгын материалд үнсийг ашигласнаар эдийн засгийн асар их боломж нээгдэх бөгөөд өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материал үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага ДЦС-4 ТӨХК-аас худалдан авч, үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч  бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байдаг байна. Энэ талаар 2007 оноос барилгын салбарт бизнес эрхлэгч Блю старлит ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Одонцэцэг “Сүүлийн жилүүдэд барилгын материалын үйлдвэрлэл буюу гипсэн гулдмайн үйлдвэрлэлийн 20%-ийн орц найрлагад үнсийг ашиглан, бүтээгдэхүүнээ бат бөх, чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэж, холбогдох газруудын шинжилгээнд бүрэн хамруулан ажиллаж байгаа ба барилгын материалын үйлдвэрлэлд байгальд хаягдаж буй түүхий эдийг эргүүлэн ашигласнаар материалын зардлыг бууруулах, бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах, орон сууцны үнийг бууруулахад хүртэл шууд болон шууд бус эерэг нөлөөлөл их байгааг танилцууллаа. Эх сурвалж: http://gypsumblocks.com/index#products

    Сүүлийн жилүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх шаардлагыг нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудаас тавьж байгаа боловч дүүргэгч материалын олдцоос шалтгаалан техникийн нөхөн сэргээлтийг зохих төвшинд хийхэд хүндрэл учирч байгаа юм. Үнсэн сангийн үнсийг нөхөн сэргээлтэд ашигласнаар газрын хэвлийг хуучин хэвэнд нь оруулах, тоосжилтыг бууруулах, хаягдлыг ашиглах өргөн боломж бүрдэх юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!