MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

    “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

    2019-03-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХСИС-ийн Соёлын төвд 500 оюутан, залуучуудын оролцоотой зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь залуучуудад жендэрийн тэгш байдлын талаар мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсооход залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, аливаа тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зорилготой юм. “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оюутан залуучууд нэгдэж, урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” сэдэвт нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн зургийг өнгөөр ялган будах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгааргүй мөрөөд”, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Залуу хүний хөгжил, өөрчлөлт ба жендэр”, “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Бямбабат “Сайн дурын ажлаар нийгмийг хэрхэн өөрчлөх вэ?” сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир уулзалтыг нээж, дэлхийн улс орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг хадгалан даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэдэнд тэгш боломж олгох, зөрчигдөж буй эрхийг нь хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Харин манай улсад баярын ширээ засаж, эмэгтэйчүүдэд бэлэг сэлт өгөх, хамт олон, найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэх төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь үнэн билээ. Тиймээс аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь чухал байна. Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай энэхүү тэмдэглэлт өдрийн түүхийг сөхвөл, анх 1911 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нью-Йорк хотын нэгэн оёдлын үйлдвэрт гал гарснаас 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэйчүүд байсантай холбоотойгоор 1913 оны 03 дугаар сарын 08-нд Европ даяар энх тайвны жагсаал өрнөсөн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд Монгол Улс анх 1955 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 64 жилийн нүүрийг үзлээ. Тогтвортой байдал эдийн засгийн өсөлт, хүний эрхийн төлөөх шилжилтийн гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх явдал бөгөөд хөгжлийн төлөөх бүх үйл хэргийн цөм хэсэгт жендэрийн тэгш байдлыг бий болгох учиртай. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг алдагдуулалгүйгээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зөрчигдөж буй эрхийг сэргээх, хамгаалах, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аливаа хүчирхийллийг таслан зогсооход залуучууд Та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг тэмдэглэн хэлье. Мөн өнөөдрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас дэмжин, хамтарч ажиллаж байгаа юм. “ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” үйл ажиллагаа нь 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү олон улсын хөдөлгөөнийг Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Залуучууд бид эерэг өөрчлөлт, зөв хөгжлийг түүчээлэгчид байх ёстой билээ.” хэмээн хэлэв гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!