2013 оны 5-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт нэг үхэр үхсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр боом өвчин болох нь батлагдан уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Халдварын голомтонд байсан 22 өрхийн нийт 266 толгой малыг боомоос сэргийлэх вакцинжуулалтанд хамруулж дархлаажуулан, малын хашаа, байр, тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийх, малд өдөр бүр эрүүл мэндийн үзлэг тандалт хийх ажлыг зохион байгууллаа.
Хан-уул дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/167 тоот “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” захирамжаар хорио цээрийн арга хэмжээ цуцлагдсан.