MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УУХҮЯ, АМГТГ-аас СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулж байна. 
    “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр /ГУУГТХҮ/-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг салбарын оролцогч талуудад танилцуулж хэлэлцүүлэх зорилгоор зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын нийт 50 гаруй төлөөлөл оролцов. 

    Олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж үг хэллээ.

    Тэрбээр “2015 оны ес дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Чуулганаар Дэлхийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтод жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг дэвшүүлсэн билээ.

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030“-д нийгмийн хөгжлийн дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах, нийгмийн баялгын үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхийг тусгасан юм.  2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө (2017-2021)-г 2017 оны 4 дүгээр сарын 26 –нд баталсан билээ.

    2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр УУХҮЯ-наас “Эрдэс баялаг ба жендэр” үндэсний семинарыг амжилттай зохион байгуулж уг семинараас нотолгоонд суурилсан салбарын жендэрийн бодлогыг боловсруулахын чухлыг онцлон тэмдэглэсэн билээ. Энэхүү санаачилга бодит биелэлээ олж буйд баяртай байна” гэлээ.

    Мөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад санаачилга гаргаж дэмжлэг үзүүлсэн Канад улсын Засгийн газар, олборлох салбарын менежментийг бэхжүүлэх СЕСМИМ төслийг хэрэгжүүлэгч Канад улсын Агритийм зөвлөх компани, зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдэд талархаж буйгаа илэрхийлэв.

    Энэ үеэр мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул хэлэлцүүлэгт оролцогч төлөөллүүдэд хандан үг хэлсэн юм.

    Төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр:

    -Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т. Энхбаяр Тогтвортой хөгжлийн зорилт: Төрөөс жендэрийн талаар баримтлах бодлого,  “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын хүлээгдэж буй үр дүн,

    -УУХҮЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн,  “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн гишүүн А. Пүрэв “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ: Зорилго, ач холбогдол, үр дүн”,

    -УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал- “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/: Зорилго, зорилт, хүрэх үр дүн, арга хэмжээ”

    -УУХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Г.Ганхүү ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

    -БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг Байгаль орчны салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, туршлага , сургамж  зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

    “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дөрвөн зорилгын хүрээнд бүлэгт хуваагдан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн саналуудыг төсөлдөө тусган ажиллах юм байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав анхны чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хүлээлгэн өглөө

    2019-03-25 23:41:46

    Сайд Д.Сумъяабазар АНУ-ын шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-25 23:40:18

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    2019-03-21 19:53:17

    УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2019-03-14 01:33:45

    Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

    2019-03-03 19:53:39

    Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

    2019-03-03 19:50:05

    “ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

    2019-02-20 22:30:57

    Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

    2019-02-11 17:19:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!