MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулж байна

    85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулж байна

    2019-01-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Онцгой байдлын газраас Сар шинийн баяр амралтын өдрүүдээр болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. 

    Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц байна гэсэн судалгаагаар 2018 оны эцсээр тус газраас гаргасан. Судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааг шинэлэг хэлбэрээр явуулахаар төлөвлөсний дагуу “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулна. Наалтыг 2019.09.01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм. Тухайлбал 1-р улиралд 32000 ширхгийг, 2-р улиралд 27000 ширхэг, 3-р улиралд 26000 ширхгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Энэ ажил өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг байршуулах нэгдсэн арга хэмжээгээр эхэлсэн. Энэ нэгдсэн арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал 5 хоног явагдана. Энэ ажлын хүрээнд НОБГ-ын алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, сэрэмжлүүлэн ажиллаж байна.

    Удахгүй болох Монгол түмний маань уламжлалт сар шинийн баярын амралт олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан иргэддээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:

    Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, эвдрэл гарсан тохиолдолд яаралтай засварлах, цахилгааны холболт, засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх, ус буцалгагч, халаагуур, богино долгионы зуух зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх зэргээр цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх.

    Пийшин зуухны эвдрэл гэмтлийг засварлах, зөв галлах, яндангийн залгаасыг дээрээс доош зөв угсрах, пийшин зуухны өмнө төмөр буюу шатдаггүй материалаар хамгаалалт хийж хамгаалах, яндангийн цоонолтоос хамгаалж үл шатах материал, төмрөөр хамгаалалт хийж галлагаанаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэх.

    Үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, татсан тамхи, шүдэнзнийхээ галыг унтрааж байх зэргээр ил задгай галаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх.

    Бага насны хүүхдийг гэртээ харгалзах хүнгүйгээр цоожилж орхихгүй байх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах.

    Мөн авто машиныхаа эвдрэл гэмтлийг шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байж хол замд зорчих, хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байр зэргээр болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

    Хөдөө гадагшаа олон хонгоор явах үедээ ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд цахилгаан хэрэгсэл, ус дулаан дамжуулах шугам сүлжээгээ сайтар шалгах хэрэгтэй. Зарим дүүргийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа бөгөөд баярын өдрүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслээр уг өвчин дамжин тархах эрсдэл өндөр байгаа тул иргэд тухайн голомтын бүсэд байгаа мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!