MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

    Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

    2019-01-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

    Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд  энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа аж.

    Нийслэлийн Засаг даргын  орлогч П.Баярхүү: Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баганат өргөө” компаний хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талбар дээр баригдсан 70 айлын орон сууц ашиглалтад орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд урагштай явж эхэлсэн. Үүний шалтгаан нь Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр барилгын компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

    Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл. Энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх авсан компаний нэг болох “Баганат өргөө” ХХК өнөөдөр 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байна. Тус компаний хувьд нийт 180 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2015 онд 288 айлын орон сууц, 2018 онд 4 блок 358 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 5 блок 654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

    “Баганат өргөө” ХХК захирал  О.Батсайхан: Манай компаний хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх зорилт тавин ажиллаж байна. НЗДТГ-аас Монгол улсын Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна.

    Нийслэл хотын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжиж ажиллах талаар анхааран инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулах 20,0 тэрбум төгрөгийг энэ оны нийслэлийн төсвөөс баталсан аж.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!