MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

    Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

    2019-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

    Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, Программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир:Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь2017оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “Excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8  төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

    Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм.Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

    Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.

    Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтынтөвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар чадварлаг мэдээллийн технологийн боловсон хүчин бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийгамжилттай хэрэгжүүлээд байна.2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

    “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Mэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтынтөвд4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж , амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбож өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.

    Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.

     НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”

    Утас: 9712-5557 : 7012-2999 

    Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл <https://goo.gl/pdoknh> линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно. 

    Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” “MKIT” сургалтын төв

    Лавлах утас: 70122999, 99125557

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!