MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна

    Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна

    2019-01-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын инновацийг дэмжих зорилгоор Монгол Улсын үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Жижиг, дунд бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Залуу эрдэмтэд, гарааны бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Бүтээлч сэтгэлгээ, медиа болон цахимжуулалтын төрлийн инновациудыг дэмжих сан” байгуулсан бөгөөд эдгээр сангуудын үйл ажиллагааны хэрэгжилтэд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтран ажиллаж байна.

    Тус сангууд нь инновацийн төслийн материал хүлээж авч эхэлсэн бөгөөд дараах байдлаар дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

    • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон системийн инновацийн санаануудыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон хөгжүүлэлтийн явцад зөвлөх үйлчилгээгээр хангах.
    • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 20%-с доошгүй хэмжээг өөрөө санхүүжүүлэх шаардлага төслийн зүгээс тавигдана.
    • Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 45.0 сая төгрөг хүртэл байна.

    Та өөрийн инновацийн санаагаа 2019 оны 2-р сарын 14-ний өдрийн дотор дараах хаягт ирүүлнэ үү.

    Электрон хувилбарыг:  InnovationfundMongolia@gmail.com хаяг руу

    Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт  Инновацийн санд

    Төсөл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

    1. Шийдвэрлэх асуудлаа тодорхойлох
    2. Асуудлын шийдлээ танилцуулах
    3. Шийдвэрлэх арга замаа дэлгэрэнгүй танилцуулах
    4. Боломжит зах зээлийн талаар мэдээлэл оруулах
    5. Холбогдолтой бусад баримт материалууд

    Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:

    1. Төслөө “Инновацийн сан”-д ирүүлнэ.
    2. Төслийн удирдах нэгжээс эхний шатны шалгаруулалтыг төслийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг харгалзан хийнэ. /Дээр дурдсан 1-5 дугаартай бүтцийн дагуу/
    3. Эхний шатанд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдийг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулан сургалтын зардлыг сангаас хариуцна. Сургалтаар танилцуулагдсан загварын дагуу төслөө сайжруулан бичиж дахин санд өгнө.
    4. Сургалтанд хамрагдсан төсөл ирүүлэгч нарын төслийг төсөл шалгаруулах хороогоор хэлэлцэж ямар нөхцлөөр дэмжлэг олгох талаар шийдвэр гарна. Шийдвэр гаргалт нь зөвхөн төслийн мэдээлэл дээр үндэслэн хийгдэнэ.
    5. Гэрээ байгуулна.
    6. Төсөлд заагдсан хуваарын дагуу дэмжлэгийг төслийн удирдах нэгжийн зөвшөөрлөөр тухай бүрт олгоно. /Анхаарах зүйл: дэмжлэгийг шууд төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлэхгүй бөгөөд сангаас төслийн саналд заагдсаны дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид шилжүүлнэ./

    Төслийг шалгаруулахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

    1. Төслийн хэрэгжих боломжит байдал /бодитой байдал/
    2. Эдийн засгийн ашигт байдал
    3. Байгаль орчинд ээлтэй эсэх
    4. Нийгмийн орчинд үзүүлэх нөлөө
    5. Ажлын байр нэмэгдүүлэх байдал

    Сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр зочлох болон утасаар лавлана уу.

    Утас: 99841236

    Инновацийн сангийн талаар мэдээлэл

    Инновацийн сангийн үндсэн зорилго нь:

    Инновацийн сан нь Монголчуудын амьдралд эерэг өөрчлөлт авч ирэх шинэлэг санаа болон инновацийг дэмжих зорилготой. Санд ирүүлэх шинэлэг инновацилаг санаануудын жишээ нь:

    • Цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл одоо байгаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэлэг хялбар арга
    • Хэрэглэгч нь хувь хүн, албан байгууллага, айл өрхүүд
    • Экспортын бүтээгдэхүүн эсвэл зөвхөн Монголд хэрэглэгддэг бүтээгдэхүүн
    • Зөвхөн эмэгтэйчүүдэд, залуусд, эсвэл Монгол дуу хөгжим сонирхдог хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ.
    • Хүн бүрт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ

    Санд ирүүлэх таны санааг аливаа байдлаар хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь энэ санаа нь шинэчлэлт сайжруулалтыг бүтээж байх нь чухал.

    Шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход хэцүү байх нь түгээмэл асуудал. Тийм ч учраас манай сан байгуулагдаад байна. Сан нь таны инновацийн санааг хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Дэмжлэг нь таны инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардлын 80 хүртэлх хувийг тус сангаас хариуцах байдлаар хэрэгжинэ.  Инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардалуудыг тус сангаас шууд ханган нийлүүлэгчид төлөх байдлаар, шаардлагатай зөвлөх үйлчилгээний зардал болон бусад зардлыг төлөх байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн тус сангийн зүгээс эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарт төлөвлөлт, төслийн удирдлагын чиглэлээр богино хугацаанай сургалтанд хамруулна.

    Мэдээж сангийн хөрөнгө хязгаартай тул санд ирүүлсэн төслүүдээс шалгаруулж шалгарсан төслүүдийг Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно. Мөн үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд сангийн цаашдын үйл ажиллагаануудын талаарх мэдээлэл тавигдах болно.

    Бид таны инновацийн санааг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна. 

    Үйл явцын шат дараалал

    1-р алхам Өөрийн инновацийн санааны талаарх мэдээллээ бэлтгэж санд ирүүлэх. Бэлтгэсэн санаагаа имейлээр, шуудангаар эсвэл өөрийн биеэр санд ирүүлэх боломжтой. Төслийг биет болон имейл байдлаар 2019 оны 2-р сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авахыг анхаарна уу.

    2-р алхамСангийн баг таны төслийг хүлээн аваад төсөл хүлээн авсан тухай баталгаажуулсан хуудас /имейл/ өгөх бөгөөд төслийн бүрдэл, хэрэгжих боломж зэргийг харгалзан эхний шатны шалгаруулалтыг хийн. Эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарыг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд хамруулах урилга илгээнэ.

    3-р алхам  Бизнес төслийн сургалтанд хамрагдсаны дараа төслөө сайжруулан сангаас гаргасан загварын дагуу бичиж хүргүүлнэ. Шинэчилсэн төслийг имейлээр болон шуудангаар эсвэл өөрийн биеээр хүргүүлэх боломжтой.

    4-р алхамТөслийн нэгжээс төслүүдийг хүлээн авч төсөл хэрэгжүүлэгчийн нэрийг нууцлах байдлаар сонгон шалгаруулалтанд бэлтгэнэ. Шинэчилсэн төслийг хүлээн авсан тухай баталгаажуулалт 1-р алхамд дурдсантай адилаар хийгдэнэ.

    5-р алхамТөсөл сонгон шалгаруулах хурал нь 6 гишүүнтэй байх бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдтэй танилцан төслүүдийг хамгийн өндөр үнэлгээнээс хамгийн бага үнэлгээ хүртэл жагсаалт гаргана. Жагсаалтын эхнээс дарааллын дагуу төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд төслийн санхүүжилтээс шалтгаалан зарим төслүүд санхүүжилт авахгүй байх магадлалтай.

    6-р алхам2-р шатанд шалгарсан төслүүдийн хэрэгжүүлэгч нартай уулзаж төслийг хэрэгжүүлэх талаар ярилцаж гэрээ байгуулна. Сангаас санхүүжилт авахаар дэмжигдсэн төслүүдийн хэрэгжүүлэгчийн нэрс, төслийн ерөнхий мэдээлэл зэргийг /нууцлалтай холбоотой мэдээллийг нийтлэхгүй/ Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлнэ.

    7-р алхам

    Сан нь төсөл хэрэгжүүлэгчид шууд мөнгөн хөрөнгө шилжүүлэхгүй бөгөөд зөвхөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг шууд ханган нийүүлэгчид төлөх байдлаар гүйлгээг хийнэ.

    8-р алхам Сангийн зүгээс зөвхөн санхүүгийн дэмжлэг өгөхөөс гадна төсөл хэрэгжүүлэх үед шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх болон хяналт тавих байдлаар төслийн үйл ажиллагаатай танилцан хэрэгжүүлнэ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!