MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн Боловсролын газарт ажиллалаа

    Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн Боловсролын газарт ажиллалаа

    2019-01-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Боловсролын газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж тус газрын үйл ажиллагаатай танилцлаа.

    Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга байгууллагын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ерөнхий танилцуулга, Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох нийслэлийн Боловсролын газрын даргын нийслэлийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр нийслэлийн боловсролын салбарт 2018 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, цаашид хийгдэх ажлын чиглэлийн талаар тус тус мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Боловсролын газар Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг цахим системд бүрэн шилжүүллээ

    2018-2019 оны хичээлийн жилд СӨБ-д шинээр элсэх 2 настан болон бүртгэлээ баталгаажуулах 2-5 настай хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг 100% цахим системд шилжүүлсэн.

    Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жин 2016 онд 72,0%, 2017 онд 77.6 % байсан бол 2018 онд 80.1%-д хүргэсэн.

    “Амжилтын гараа” уралдааныг амжилттай зохион байгууллаа

    Нийслэлийн Боловсролын газраас 12 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилгоор төгсөх ангийн сурагчдын дунд “Амжилтын гараа” уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.  2 дахь шатны шалгалтын дүнгээр математикийн хичээлээр 74 сургууль буюу 67.8% нь өмнөх гүйцэтгэлийн хувийг дундажаар 2.6-иар ахиулсан байна. Нийгмийн ухааны  хичээлээр дундаж гүйцэтгэл 1.46, монгол хэлний хичээл 0.85-иар ахисан үзүүлэлттэй байна.

    Бүтээн байгуулалтын ажлыг амжилттай өрнүүлж шинээр сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээлээ.\

    Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн.

    Монгол Улсын 2018 оны төсөвт 34 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 52 цэцэрлэг, нийт 94 боловсролын байгууллагын барилга байгууламж барих хөрөнгө тусгагдан батлагдсан.

    Нийслэл хотод дараах хөрөнгийн эх үүсвэрүүдээр 2018 онд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл баригдаж эхлэхээр төлөвлөгдсөн. Үүнд:

    • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль, 25 сургуулийн өргөтгөл;
    • БНХАУ–ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль;
    • Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл.

    Эдгээр ерөнхий боловсролын сургуулиуд ашиглалтад орсноор ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 26760–аар нэмэгдүүлнэ.

    Багшийн мэргэжил дээшлүүлэх график сургалтуудыг явууллаа

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудад зориулсан орон нутгийн үндсэн сургалт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллагдлаа.   Үндсэн сургалтад 12 мэргэжлийн нийт 3783 багш, ажилтан хамрагдсан байна.

    2018 оны жилийн эцсийн байдлаар 134 удаагийн графикт сургалтаар 18823 багш, 45 удаагийн бусад чиглэлийн сургалтаар 4025 багш, эцэг эхчүүдэд сургалтыг зохион байгууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 27556 хүн сургалтад хамрагдсан байна.

    Гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжлөө

    Нийслэлийн Боловсролын газар болон гадаадын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын 98 удирдах ажилтан, 321 багшийг гадаадын улс оронд туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна. Үүнд:

    • БНСУ руу нийслэл дүүргийн удирдах ажилтан, албан хаагч, цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтнуудаас давхардсан тоогоор нийт 40 хүнийг мэргэжил дээшлүүлж, туршлага судлах сургалтад хамрууллаа.
    • Япон улс руу 44 удирдах ажилтан, багш нар, ОХУ руу 82 удирдах ажилтан, багш нар, Хятад улс руу 240 гаруй багш, удирдлагуудыг туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад амжилттай хамруулсан.

     

    Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгарууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/776 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт 249 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц,  хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой юм. Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх “Харилцан суралцаж-хамтдаа хөгжье” арга хэмжээг нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгууллаа.

     

    “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аян зохион байгууллаа

    Хүүхдийн эрх хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийг сайжруулах, сургууль хөгжлийн бодлогод хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг тусган хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аяны хүрээнд зохион байгуулсан уралдаанд тэргүүн байрт шалгарсан боловсролын сургалтын байгууллагуудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газраас санаачилан ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудын дунд “Сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг хүүхдийн эрх, хөгжил хамгааллын бодлогод нийцүүлэн боловсронгуй болгох нь” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!