MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн архивын газраас 2018 онд хийж xэрэгжүүлсэн онцлог ажлууд

    Нийслэлийн архивын газраас 2018 онд хийж xэрэгжүүлсэн онцлог ажлууд

    2018-12-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    1. Нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 1124 гаруй байгууллагын 17.429 хэрэглэгч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн нэгдсэн хяналтын тогтолцооны “eDoc” систем, байгууллагын архивын баримтыг цахимжуулах, тоон мэдээний нэгдсэн бүртгэлийн “Archive eDoc” системүүдийн нэмэлт хөгжүүлэлтийг хийлгэж, төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн.

    2. Нийслэлийн хэмжээнд төрийн болон байгууллагын архивт хадгалагдаж буй нийт цаасан суурьт захирамжлалын баримт бичгийн 99.0 хувийг бүрэн цахимжуулж, “Төрийн архивын нэгдсэн систем”-ийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийлгэж төрийн албан хэрэг хөтлөлт, архивлалтын үйл ажиллагааг боловсронгуй болгосон.

    Уг зорилт хэрэгжсэнээр төрийн архивын лавлагаа үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгож, нийслэлийн Архивын газраас 2018 оны байдлаар нийт 11.108 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 5 минутаас 2 цагийн дотор бүрэн шийдвэрлэж ажилласан. 

    3. Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид шилжүүлэх зорилтын хүрээнд архивын үйлчилгээг нийслэлийн 7 хороонд шилжүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран xэрэгжүүлж буй “Xотын Засаглалыг сайжруулаx төсөл”-ийн хүрээнд төрийн үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажлыг үе шаттайгаар xэрэгжүүлж байна.

    4. Нийслэлийн Засаг даргын “Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгын хүрээнд төвийн бүсийн Дархан-Уул, Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай танилцаж, орон нутаг болон салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүн туршлагаас хуваалцан саналаа солилцож 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

    5. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номыг хэвлүүлэн нийтэлсэн бөгөөд уг эмхтгэлд Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүд болон нийслэлийн түүхэнд холбогдох баримтуудыг багтаасан юм.

    Нийслэлийн түүх судлалыг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр сонирхон судалдаг эрдэмтэн судлаач төдийгүй төрийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдын мэдлэг, мэдээллийг тэлэхэд үнэлж баршгүй түүхэн эх сурвалж болсон юм. 

    6. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зорилгын хүрээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

    Нэгдсэн сургалтын хүрээнд “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн нэмэлт хөгжүүлэлт, ашиглалт хэрэглээ”, “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэгдэн ирсэн бичиг, түүний шийдвэрлэлтийн хяналт”, “Байгууллагын архивын системийн шинэ хувилбарын ашиглалт”, “Хөмрөг үүсгэгч байгууллагуудаас архивын тоон мэдээ авах тухай” сэдвүүдээр давхардсан тоогоор 888 байгууллагын 1786 албан хаагчийг хамруулсан. 

    7. “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Нийслэлийн болон салбарын удирдлагууд болон их, дээд сургуулиудын төлөөлөл, салбарын ахмад ажилтнууд, нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын шилдэг тэргүүний 300 архивчид анх удаагаа чуулж оролцлоо.

    Зөвлөгөөнөөр нийслэлийн байгууллагуудад ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, нээлттэй зөвлөлдсөн ба зөвлөгөөний явцад гарсан санал, цаашид авах арга хэмжээний талаар тэмдэглэл хөтөлж, нэгдсэн санал дүгнэлтийг холбогдох байгууллагад уламжилж ажиллалаа.

    8. Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн архивын салбарын түүхэн хөгжил – 60 жил” номыг эмхтгэн хэвлүүлсэн, Нийслэлийн архивын салбарын түүхийг бичилцсэн үе үеийн ажилтнуудын дурсамж, мэдлэгийг солилцох “Ахмад, дунд, залуу үеийн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ” зохион байгуулсан, 60 жилийн түүхэнд хийж бүтээсэн, үр дүнд хүрсэн үйл ажиллагааг нийт салбарын ажилтнууддаа тайлагнаж, алдаршуулсан “Баярын хурал- хүндэтгэлийн арга хэмжээ”-г тус тус зохион байгууллаа.

    9. Нийслэлийн Архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалтыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, нийслэлийн 2019 оны үндсэн чиглэлд тусгуулснаар төрийн архивын зориулалтын байртай болох эхлэлийг тавилаа.

    Уг барилга нь нийт 6025 м2 талбай бүхий Архивын хадгалалт, хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн оффис, захиргаа, үйлчилгээний болон лаборатори, хадгаламжийн сан, техникийн зориулалт бүхий өрөөнүүдээс бүрдсэн орчин үеийн архивын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн архивын барилга бөгөөд нийслэлийн Архивын газрын шинэбарилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүд бүрэн гарсан.

    НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!