MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас

    2018-12-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 505 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын үйл ажиллагаагаа төлөвлөн явуулсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 44104 обектод эрсдэлийн үнэлгээ хийж, их, дунд эрсдэлтэй обьёктын тоо өмнөх оноос 1.8 хувиар буурлаа. Нийт хяналтын 50.1 хувийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эзэлж байна.Хяналт шалгалтаар илэрсэн 4156 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 619 зөрчлийн хэрэг нээж, 2936 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.14706 албан бичиг хүлээн авч, 4324 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна.

      Онцлох хяналт шалгалтууд:

    ·  Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй 29 эмнэлэг, 78 шүдний  эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүллээ.

    ·  Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 6 аж ахуй нэгж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаагаар үйлчилж буй 7 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлууллаа.

    ·  Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 629 өрхийн 16798 толгой малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн 547 өрхийн малын саравч, хашааг буулгаж, ариутгал халдваргүйтгэл хийлгүүллээ.

    ·  Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөнд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгаас 531 айлын 27 орон сууцыг буулгаж, дахин төлөвлөгдсөн 614 айлын 6 барилгад хяналт тавьж, ашиглалтанд ороод байна.

    ·  Хугацааны хувьд зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн 21 нэрийн 920 кг, 600 ширхэг 11 сая 300 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцааж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ.

    ·  Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 1726 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулах тухай саналыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, 34 иргэн, аж ахуйн нэгжийн  газар ашиглах эрхийг цуцлуулаад байна.

    ·  Агаар бохирдуулагч 6210 эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийлээ. Тус ажлын хүрээнд 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 56 халаалтын зууханд үнс баригч тавиулж, 13 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1940 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1706 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа. Тус ажлын үр дүнд жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийллээ.

    ·  Ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг, дунд  оврын 181 автобус, 192 том оврын автобусыг нийтийн тээврийн  үйлчилгээнд ашиглахыг актаар зогсоолоо. 415 автобуст хаягдал утааны хэмжилт хийхэд 161 буюу 38,7 хувь нь тортогжилтын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их зөрчил илэрлээ.

    ·  Нийслэл дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт зарцуулалтанд хяналт шалгалтыг хийж 277 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, нийгмийн халамжийн санд 15 сая төгрөгийг, 203 иргэнд 6 сая  төгрөгийн  тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгууллаа.

    ·  Үйлдвэрлэлийн осол  өмнөх оныхоос 32,6 хувиар, шуурхай дуудлагаар ажилласан осол 16 хувиар, барилгын осол 15,4 хувиар буурсан  байна.

    ·  Цацрагийн техник тоног төхөөрөмж бүхий 194 байгууллагын 909 ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулж, давхардсан тоогоор 8037 хэмжилтийн дүнг үнэлж, нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлсэн. Цацрагтай ажиллагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!